10C°/22C°
Бага зэргийн бороо
/2021.05.05/ Сүүлийн 24 цагт шинээр ойрын хавьтлаас 5 шинэ халдвар бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 142 хүн тусгаарлагдан эмчлэгдэж байгаагаас хөнгөн хэлбэрийн 123 хүндэвтэр- 18 биеийн байдал хүнд - 1 хүн эмчлэгдэж байна. Халдвар авсан 487 хүнээс 109 халдвар нь 0-15 насны хүүхдүүд эзлэж байна.
Нийт халдварын тохиолдлыг байршлаар нь ангилбал Цагаанчулуут багийн Эко хороолол, 7-112 байр, 42-р гудамд, Зэст багийн 1-21 байр, 1-17 байр, 1-3 байр, “Дээдэс”, Хүрэнбулаг багийн 11-р хороолол, 4-5 байр, 4-20 байруудад хамгийн их тохиолдол бүртгэгдээд байна. Харин ААН-байгууллагаар авч үзвэл "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-52 халдвар бүртгэгдсэн бол 5-р сургууль,12 халдвар, 4-р сургууль-12, Ачит ихт -8 халдвар, 14-р сургууль-7 халдвар байгаа бол ажил хөдөлмөр эрхэлдэггүй-55 иргэн халдвар авчээ. Мөн тэтгэврийн насны -55 иргэн хувиараа бизнэс эрхэлдэг-7 Өмнөговь аймагт ажилладаг-7 халдвар тус тус одоогийн байдлаар бүртгэлтэй байна гэж ЭМГ-аас мэдээллэв.
СЭТГЭГДЛҮҮД /0/