10C°/22C°
Бага зэргийн бороо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Энэ үеэр тэрээр “2021 онд ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгож, зээлийн санг өргөтгөж хүнд хэцүү байсан ч барилгын салбарт нэг их наяд 95 тэрбум төгрөгийг оруулсан. Үүний үр дүнд 13295 өрх орон байртай болжээ. Гэхдээ өнөөдөр ипотекийн зээлийн асуудалд хүндрэл бий болж эхэлсэн. Тодруулбал, 2020, 2021, 2022 онд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулснаас болж сан бүрдэх асуудалд хүндрэл учирч, хувийн хэвшлийн барьж борлуулах байрнуудад үнийн өсөлт гарч ирж байна. Энэ асуудал барилгын салбарт тулгамдаж байна" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЛҮҮД /0/