“Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Орхон аймагт нээлтээ хийлээ

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Орхон аймагт боллоо. 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Батжаргал, ИТХ-ын дарга Д.Мөнхбат, МУ-ын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр, аймгийн ХБТХОХ-ийн дарга С.Даваадорж болон бусад албаны хүмүүс оролцлоо. 
       Мөн 
1.    ХХАААҮЯ-ны хүнс үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн “Монгол улсын хүнсний хангамж цаашид авах арга хэмжээ” сэдвээр 
2.    Эдийн Засаг хөгжлийн яамны Бүс нутаг аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр- “Хүнсний хангамж нийлүүлэлтийн тогтолцоо” сэдвээр 
3.    ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргал – “УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилт ба ЕТГ-ын хүнсний төсөл хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж буй ажил” сэдвээр 
4.    Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын сангийн газрын дарга А.Амаржаргал – “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга” сэдвээр 
5.    Аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий – “Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт хийх ажлын төлөвлөгөө” сэдвээр тус тус итлгэл танилцууллаа. 
        Үйл ажиллагаанд аймгийн малчид тариаланчид, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хоршоо холбоод бүхий нийт 350 гаруй иргэн ААН хамрагдаж мэдээлэл солилцож арга хэмжээний төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%