Аймгийн ИТХ-ын ээлжит XII, XIII хуралдааны товыг баталлаа

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр, XIII хуралдааныг 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдуулахаар тов баталлаа.

XII хуралдаанаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр, 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг батлах, 2023 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог тогтоох зэрэг 12 асуудлыг хэлэлцэх бол XIII хуралдаанаар газрын харилцааны талаар 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2023 оны төсөв зэрэг таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Аймгийн ИТХ-ын хуралдааны бэлтгэлийг хангаж хурлын Зөвлөл энэ сарын найманд хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлын боловсруулалтыг чамбай хийх, өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг тусгах,  шинээр батлах хөтөлбөрүүдийн хамрах хүрээ, үр дагаврыг олон талаас тооцох шаардлагатай зэрэг саналыг Зөвлөлийн гишүүд илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%