НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар хурал 2026 онд Монгол Улсад болно НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс дэмжиж ажиллана

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХАТАГТАЙ АРМИДА АЛИСЖАБАНАТАЙ УУЛЗЛАА.

 НҮБ-ын АНДЭЗНК нь манай бүс нутгийн өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн сорилтыг даван туулах, нийтлэг зорилтыг тодорхойлох, гишүүн улсдаа тогтвортой хөгжлийн чиглэлээр бодлогын санал боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж ирснийг Монгол Улс гишүүн улсын хувьд өндрөөр үнэлдэг.

 Монгол АНДЭЗНК-ын хамтын ажиллагаа байгаль орчин, статистик, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa хувьд Монгол Улсад тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр зарлаж байсныг дурдан, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг тэмдэглэлээ. Тэр дундаа энэхүү үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгоход техникийн болон санхүүгийн туслалцаа авах чиглэлд донор улс, байгууллагатай харилцахад Нарийн бичгийн дарга нарын газартай ажиллах бололцоотой.

 Комиссын зүгээс Монгол Улсад “Ногоон бонд” гаргах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон улсын аргачлал туршлагыг ашиглан дэд бүтэц, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, иргэдийн амьжиргаа, нийгэм соёлын салбарт шинэчлэл хийх шаардлагатай байна. Иймээс хоёрдогч хотыг хүлэмжийн хийн ялгарал багатай, төлөвлөх чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүллээ.

 БОАЖЯ нь Зүүн Хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ихээхэн ач холбогдол өгч идэвхтэй хамтран ажилладаг. Ялангуяа цөлжилт, газрын доройтлын чиглэлд манлайлалтай ажиллахаар зорьж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.