C°/C°
Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат:
Зарим төлөөлөгчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд орон нутгийн төсвөөр 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж яриад байгаа. Төсөв ярихаас өмнө хэд хэдэн зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.
Нэгдүгээрт, төсөв батлахад Монгол Улсын хууль тогтоомж, тэр дундаа Монгол Улсын төсвийн тухай хуулийн хүрээнд тухайн оны төсвийг хууль болгож УИХ-аар баталдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг. Улсын төсөв дээр батлагдсан дүнгээр аймгийн төсөв арванхоёрдугаар сарын 5-ны дотор, үүний дараа сумын төсөв арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлагдах ёстой. Улсын төсвийн тоонд үндэслэн аймгийн төсөв, аймгийн төсөвт үндэслэн сумын төсөв батлагддаг.
Орхон аймгийн суурь орлогыг улсын төсөвт 250,1 тэрбум төгрөгөөр баталсан. Суурь зарлага гэж бий. Үүнийг 41 тэрбум төгрөгөөр баталсан. Суурь зарлага гэдэг нь манай аймгийн 39 төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын цалин, тог ус, бичиг цаас гэхчлэн урсгал зардал нь. Мөн манай аймгийн улсын төсөвт төвлөрүүлэх дүнг 179.6 тэрбум төгрөгөөр баталсан. Бид ирэх жил 250 тэрбум төгрөгийг олох ёстой. Үүнээсээ суурь зардалд нь 41 тэрбум, цаана нь дахиад улсын төсөвт 179,6 тэрбум төгрөгийг тэгшитгэн төвлөрүүлнэ. 176 тэрбум төгрөгийг 41 тэрбум төгрөгөөр бодвол 4 аймгийн суурь зарлага гэсэн үг. Орхон аймгийн гурван жилийн төсвийн дүнг цэврээр нь тооцоход 150 тэрбум төгрөг л байгаа.
Гурван жилийн хугацаанд 480 тэрбум төгрөгийн төсвөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийж байсан түүх Орхон аймагт байхгүй. Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн 50 тэрбум төгрөг нэмэгдсэнээр түүхэндээ хамгийн их буюу 390 тэрбум төгрөгийн төсвийн төслийг боловсруулаад байна.
СЭТГЭГДЛҮҮД /0/