Он цагийн дарааллыг харахад Орхоны сонгогчид аль намд давуу ялалт өгч байсан бол...

Манай улс өнгөрсөн хугацаанд найман сонгууль зохион байгуулахдаа хамгийн томдоо нэг аймаг нэг тойрог, зарим тохиолдолд хоёр дүүргийг нэгтгэн нэг тойрог болгож байв. Үүнээс томоор тойрог байгуулсан түүх үгүй. Харин ч эсрэгээрээ нэг аймаг, дүүргийг 3-4 хувааж жижигрүүлсэн 76 тойргоор сонгууль зохион байгуулж байлаа. Ингэлээ гээд 30 гаруй жилийн хугацаанд улсаа хөгжүүлж чадсангүй. Төсвийн мөнгө 76 хэсэгт хуваагдан тарамдаж, том төслүүд гараанаасаа ч гаралгүй гацав. Үүний нэг нь V цахилгаан станц. V цахилгаан станц барих тухай яриад 20 гаруй жил боллоо. Гэвч хийж чадаагүйнхээ горыг амссаар явна. Өвөл болгон цахилгаан, дулаангүй болох айдастай, үйлдвэр, орон сууцны томоохон хорооллууд шинээр ашиглалтад оруулахад цахилгаан хангамжийн дутагдалтай болов. Энэ бол үе үеийн УИХ-ын гишүүдийн улсаа бус өөрсдийгөө бодож дахин сонгогдохын төлөө төсвийн мөнгийг жижиг тойргуудад тараасны үр дүн. Буруу замаар будаа тээсний балгаар хөдөө орон нутагт хоосон барилга олонтой болсноос өөрөөр хөгжсөн, ажлын байраа нэмэгдүүлсэн аймаг үгүй. Хаа нэг ашигладаг соёлын төвүүд, хэдхэн хүүхдэдээ хэт томдсон сургуулиудаас эхлээд сонгуульд зориулсан бодлогогүй бүтээн байгуулалт олон. Энэ байдлыг өөрчлөхөөр 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулахаар болсон юм.

 

Монгол Улс 1992 оноос хойш найман удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Ёс дэхь  удаагийн сонгууль удахгүй болно. , Бид энэ удаад сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа.Орхон аймгийн тойргуудыг эргэн сануулав .Орхон  аймаг сонгуулийн тогтолцооноос хамааран 2-3 гишүүн сонгож ирсэн. Он цагийн дарааллыг харахад Орхоны  сонгогчид МАН-д давуу ялалт өгч байжээ. Гэхдээ бие даан нэр дэвшигчид энэ тойрогт илүү өрсөлдөж ирсэн байна.  Ийнхүү УИХ-ын найман  удаагийн сонгуулийн өрсөлдөөн Орхон аймагт хэрхэн өрнөснийг хүргэе.

1992 он: МАН /МАХН/ 

1992 оны анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан. Орхон аймгийн тойрогт МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Ж.Дэлгэрцэцэг, Ш.Чунаг нар олонхийн санал авч, анхны парламентын гишүүн болж байв.  

1996 он: АН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ.  Орхон аймгийн сонгогчид энэ удаа АН-д итгэл үзүүлэв. УИХ-ын 55 дугаар тойрогт Л.Лувсан-Очир, 56 дугаар тойрогт Д.Энхтайван ялалт байгуулав. Тэдэнтэй Ж.Дэлгэрцэцэг, Д.Тогооч нар өрсөлдсөн юм. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Орхон аймгийн сонгогчид МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь сонгов. 55 дугаар тойрогт Ё.Баярсайхан, 56 дугаар тойрогт Ц.Ням-Осор нар ялалт байгуулав. Тэдэнтэй бусад намаас Д.Одхүү, Л.Энхтайван, Д.Сүхбаатар, Н.Энхтайванн нарын 17 хүн  нэр дэвшсэн юм.  Мөн Ц.Хүрэлбаатар, Х.Лувсаншарав нар бие дааж нэр дэвшсэн байдаг. 

2004 он: МАН

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Орхон аймгийн сонгогчид энэ удаа дахин МАН-д итгэл үзүүлсэн. 55 дугаар тойрогт гол өрсөлдөөн  Ё.Баярсайхан, Ч.Ганбаатар нарын дунд болж,  МАН-ын гишүүн Ё.Баярсайхан олонхийн санал авав. Мөн 56 дугаар тойрогт МАН-ын гишүүн Г.Адъяа ялалт байгуулав. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан АН нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ. 

2008 он: МАН, АН

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид холимог сонголт хийсэн.  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Дамба-Очир,  АН-ын гишүүн Д.Одхүү нар  олонхийн санал авав. Тэдэнтэй Л.Бямбажаргал, Д.Оюунцэцэг, Г.Шархүү нар өрсөлдсөн юм. 

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Орхон аймагт МАН-аас нэр дэвшсэн  Д.Дамба-Очир, О.Содбилэг нар олонхийн санал авч байв. 

2016 он: МАН

МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулсан. Харин Орхон аймгийн сонгогчид нэг тойрогтоо  МАХН-д олонхийн санал өгсөн юм. Орхон аймгийн 46  дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн О.Содбилэг ялалт байгуулсан. Түүнтэй АН-аас Д.Алтанхуяг, МАХН-аас Д.Оюунбат нар өрсөлдсөн байна. 47 дугаар тойрогт МАХН-аас өрсөлдөн О.Баасанхүү гишүүнээр сонгогдсон байдаг. Харин 48 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн  Д.Дамба-Очир сонгогдсон юм. Түүнтэй МАХН-аас Л.Ариунаа,  АН-аас Б.Мягмарсүрэн нар өрсөлдөж байв.

2020 он: МАН улс даяараа мөн  олонхи тойрогт ялалт байгуулсан. Орхон аймагт “Та бидний эвсэл”-ээс “ТУЗ-ийн дарга, хуульч П.Баттөр, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, доктор Б.Хэрлэн нарын нэр дэвшиж С.Ганбаатар ялалт байгуулсан.МАН-аас  Д.Батлут Ц.Нямдорж, Ц.Оюунгэрэл нар өрсөлдөж хамгийн өндөр саналаар  Д.Батлут ялалт байгуулж МАН-д нэг суудал авчирсан юм. Харин бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуягт Эрдэнэтчүүд эрдэнэ мэт нэг суудлаа өгсөн байдаг. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.