Сурагчдын бие даалтын долоо хоног дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. Улмаар нийслэлийн сурагчдын I улирлын амралт арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна. Үүний дагуу сурагчид гуравдугаар сарын 31-нд хичээллээд, нэг долоо хоног бие даалт буюу цахимаар хичээллээд, үргэлжлүүлэн долоо хоног амрах юм. Аймаг, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн амрах тов нийслэлтэй адилхан ч цаг уурын өөрчлөлт, мал төллөлтөөс хамаарч 30, 31, 32 дахь долоо хоногийн амралт, бие даалтын үйл ажиллагааг 29, 30, 31 дэх долоо хоног шилжүүлж болох юм байна. Харин бие даалтын долоо хоног нь арав болон гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт байхаар төлөвлөж эдгээр өдрүүдийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.