"Хөндийдөө хөгцөрч буй Эрдэнэтийн урлаг"

               1970 оны сүүл 80-аад оны эхээр Эрдэнэт гэдэг нэр залуусын дунд итгэл найдвар, их амьдралын эхлэл, ажил хөдөлмөрийн дуудлага болж Монгол орны өнцөг булан бүрээс залуус цуглаж залуусын хот хэмээн нэрлэгдэж байсан.Тийм ч учраас 1986 онд Монгол зөвлөлтийн залуучууд их наадмаа хийж тэр үеийн ЗХУ -ын урлаг соёлын одууд ирж дуу хуураа өргөж, Драмын театр байгуулагдан УГЖ Лхасүрэн тэргүүтэй драмын сургуулийн төгсөгчид ирж бужигнуулж дэлхийн сонгодгууд болон шилдэг бүтээлүүд туурвин, КУМО хэмээх амьд хөгжмийн хамтлаг хүчээ авч, Хүүхэлдэйн ардын театр Монгол даяар шагшигдаж байсан гэх мэт үнэхээр Эрдэнэт хот урлаг соёлоор халгиж цалгиж байсан цаг үе бий.

              Ардчилсан хувьсгал гарсанаас хойш буюу 1990-2000 оны их шилжилтийн үед ч гэсэн рок поп хөгжмийн Нисванис, Сүнс, Улаан сарнай зэрэг хамтлагууд гарч, Эрдэнэт дуу бүжгийн чуулгын Чулуунчимэг, Ганчимэг гээд уран бүтээлчид мандаж байсан. Тэр үед буюу 1992 онд Эрдэнэт хотын драмын театр шатаж, 1995 оны үеэс Хүүхэлдэйн театрын харьяанд драмын театр нэгдэн орж байсан.

Тиймээ.Эрдэнэт хот буюу Орхон аймаг эхний 35 жилийн түүхэндээ урлаг соёлоор буцалж байсан үе бий.

             Гэвч....Сүүлийн 10 жилийн түүхийг үзвэл томоохон бүтээлүүд гэхээсээ илүүтэйгээр ойн баярын концерт,уран сайхны тэмцээн уралдаан зэргээс хэтрэхгүй болжээ.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотод 5-6 соёлын төвүүд ажиллаж байгаа ч нөгөө л 80-аад оны үеэс л зохиогдож ирсэн дууны тэмцээн, нийтийн бүжиг явуулахаас өөр ажилгүй....

             Харин хамгийн боломжтой гэх Уурхайчин соёлын ордны /одоогийн Урлаг соёлын цогцолбор/ “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хэмээх том гуншинтай байгууллага үйлдвэрийн ажилтан ажиллагсадын төрөл бүрийн аст, уралдаан тэмцээнүүдийг хариуцан явуулдаг, дугуйлан хичээллүүлдэг , хэрэгцээ гарвал ямар нэг байгууллагын томоохон ойн концерт хэмээх өмнө нь хийснийхээ байрыг солиод тоглочихдог жижүүрийн хэдэн ноймероос өөр зүйлгүй өдөр хоногийг өнгөрөөх болж....Уг нь энэ чуулгад авьяастай, чадалтай олон уран бүтээлчид байдаг ч үйлдвэрээс өгөх цалингаасаа цааш гарч чадахгүй, уран бүтээл хийх боломжоо гаргаж чадахгүй, хэн юу гэнэ тэрийг хийсэн болоод л сууж байдаг хэдэн моделууд л байгаа гэхэд хилсдэхгүй....

Дэлхийн хэмжээнд хүрэхээр тэр л авьяаслаг уран бүтээлчид цех хэлтсийн аль нэгэн даргын хүүхдийн үсний найр,байрны угаалга дээр л дуулдаг, хуурддаг уран сайханчид болж хувирсан... Сүүлийн 10 жилд л гэхэд энэ чуулгаас гавьяат төрсөнгүй.Уран бүтээлчид нь чадалгүйдээ биш харин удирдлагын тогтолцоо, уран бүтээлийн бодлого муутайгаас болсон гэхэд болно. Дарга тогтдоггүй, босоо тогтолцоотой, уран бүтээл, уран бүтээлчдийг тэргүүн эгнээнд биш дарга суурьтай үйлдвэрлэлийн бодлогоор явагдсаны нэг гай...Олон сайхан уран бүтээлчид энэхүү нэр нь томдсон чуулгадаа хөгцөрч, зэвэрч байна.Харамсалтай....

              Тэгвэл Шатсан барилгыг өөд нь татаж, өнөөг хүртэл ажиллаж байгаа мэргэжлийн ганц театр гэгдэх тухайн үеийн Хүүхэлдэйн театр өнөөгийн Хүүхэд залуучуудын театрын хувьд хийсэн томоохон уран бүтээлүүд гэхээсээ илүүтэйгээр өдөр хоногоо өнгөрөөсөн чанаргүй, мэргэжлийн гэхэд гомдмоор жүжгүүд, цэцэрлэгийн багш нар ч хийчихмээр хүүхэлдэйн жүжиг, аль 80-аад онд л тоглогдож байсан кварцын хэдэн ноймероос өөр гавьсан зүйлгүй цагаа нөхцөөсөн хэдэн жүжигчид л байх болж...Харин хамгийн олон жилийн даргаар ажиллаж байгаа буюу 27 жил нэг местэндээ ажиллаж байгаа дарга, найруулагч нартайгаараа Монгол улсын хэмжээнд нилээд дээгүүр давхих байх.  Театрын хувьд ойрын хэдэн жил засвар үйлчилгээ хийгдээгүй, шатсан үеэс үлдсэн хэдэн тайзны төмөр, цагаан хааны үеийн том том гэрлүүдтэй. Хүнд үйлчлэх нь битгий хэл олон хүн цуглавал бүгчимдэж үхмээр ямар ч агааржуулалтгүй том заалнаас өөр зүйлгүй болжээ...

Нэг талаас удирдлагын хөгцөрсөн бодлого, уран бүтээлийн нэгдсэн төлөвлөлтгүй ажилладгийн гай, нөгөө талаас Орхон аймгийн удирдлагын зүгээс урлаг соёлдоо хэрхэн ханддагийн хамгийн том үлгэр жишээ энэ...

              Аливаа уран бүтээл, уран бүтээлчдийн хийсэн бүтээсэн бүхнийг ард түмэн сонсож, таашаан, үнэлж цэгнэдэг байх ёстой.Гэтэл Хүүхэд залуучуудын театр байдаг эсэхийг, ямар бүтээл хийдгийг мэдэхгүй хүн Эрдэнэтэд олон байдаг.Уран бүтээлээ сурталчилж, үзэгчид үзэх сонирхолтой, тэдний таашаалд нийцсэн бүтээлийг хийх гэхээсээ илүүтэйгээр улиг болсон хүүхэлдэйн концерт, чанаргүй хэдэн жүжгүүдээ сургуулиар явж шахааны журмаар үзүүлсэн болдог ийм л хөөрхийлэлтэй, хөгцөрсөн менежменттэй Эрдэнэтийн мэргэжлийн хэмээх театрын өнгө төрх харагдаж байна.

             Эрдэнэтчүүд уг нь Монгол орны өнцөг булан хуран цугласан олон үндэстний яс цус холилдсон хүмүүс байдаг ч гэсэн нийгмийг тэргүүлэгч, гэгээрүүлэгч урлаг соёлын хувьд хөшүүн, хөгцөрсөн шинжтэй байгаа нь Эрдэнэт маань хот болоход бэлэн үү гэдэгт эргэлзээтэй л байна. Соёл урлагийн хөгжлийн дорвиотой бодлого, менежментийн томоохон шинэчлэл өөрчлөлт хийхгүй бол хот гэдэг нэрнээс өөр зүйлгүй роботуудын цуглуулга бий болж мэдэхнээ...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /8/

Uneheer sanaa zovmoor gazar huuhed zaluuchuuf ungur nastnuudiinhaa dund zohioh ajil yu ch baihgui chadvar ni hurdeggui yumuu buu med jinhene untaa gazar gevel ene baiguulaga ene bna daa

R.Otgontuys

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Горняк тэр найруулагч, түүнийгээ тойрсон хэдэн авгай нараа соливол ч.. Уран бүтээлчид бол сайн шүү

ххх

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СУЦ-н уран бүтээлчид нь чадварлаг.Уран бүтээл нь улсдаа тэргүүлэх зэргийн чанартай байдаг юмуу гэж хардаг. Удирдлага нь байнга солигдож байдагт л учир байдаг байх. Аймаг орон нутгаас соёл урлагийн байгууллагаа дэмжиж хүүхэд залууст, ахмад буурлуудад хандсан уран бүтээлийг дэмжин ажиллавал хүмүүст хүрэх байх. Шинэ жилийн хүүхдийн тоглолтыг харахад манай аймгийн хүүхэд багачууд ямар чадварлаг урлагийн өндөр төвшинд бэлтгэгддэг нь харагдаж байлаа. Энэ хийж бүтээх чин эрмэлзэлийг нь дээдсүүд хөхүүлэн дэмжиж ажиллавал манай урлаг соёл аймагтаа байтугай улсдаа тэргүүлэх боломжтой юмуу. Олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлчид боловсон хүчнээ шагнаж урамшуулах асуудал дээр дутагдалтай харагддаг. Хүүхэд Залуучуудын тeатрын хувьд ёстой сайн мэдэхгүй юмаа. Яг юу хийдэг юм

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энийг хэн гэдэг сэтгүүл ч нь бичсэн бэ? Нэр усгүй хүн юм байх даа. Эргүү пизда вэ. Нэрээ бичээч.

Фаак юу аахахаха

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Эрдэнэт лайф хэнийх вэ? Энийг бичсэн сэтгүүлч хэн бэ? судалгаагаа сайн хий зөв алдаагүй бич юу ч мэдэхгүй байж багцаагаар буудаж олон хүний хөдөлмөрийг нулимж болохгүй.Зөв бичиж гэхдээ уран бүтээлчдийн нэр хүндэд халдаж байна.

Уухай

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хэдэн сайн хамтлагууд, дуучид, за дээр нь Томоо, Лхагваа эгч... гээд Эрдэнэтээс явчихсан хэд нь мандан бадраад эндээ үлдсэнүүд нь сүр сүлдийг нь үхэр зажилчихсан юм шиг гуриа юмнууд болчихсон. Тэр хүн аймаар эмгэн найруулагч нь өөрөө шагнал нтр авталаа энд байгаа хэдээсээ өөд нь өндийлгөнөө гонж юм гэсээн...

Үнэншдээ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

DR UH

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

DR UH

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.