Данхар бүтэцтэй дарга олонтой ч орлого олдоггүй "Хөх монгол цогцолбор" жил бүр төрөөс 80-85 сая төгрөг авдаг

 Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн өмнө ашиглалтанд орж Нутгийн удирдлагын ордны хойно байрлах хуучнаар “Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн”-гийн талбайд “Хөх монгол" нэртэй 21 аймгийн онцлогийг харуулсан хүрээлэн нээлтээ хийснээс хойш таван  жилийг үдэж байна. Дэлхий нийтээрээ  коронавирустэй тэмцэж  улс орнууд эдийн засаг, эрүүл мэнд, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар хөл дээрээ "дэнчигнэн" зүтгэж олон мянган ажлын байр үүдээ барьж бичил бизнэс эрхлэгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүнд онуудыг бид даван туулж байхад “Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ нэртэй уг байгууллага төрөөс жил бүр 80-85 сая төгрөгийн төсөв авч хийсэн ажилгүй үүдээ түгжээд хаалгаа бариад сууж байна. Хэдийгээр үзвэр үйлчилгээ хаагдаж аялал жуулчлал хөл хорионд орсон ч гэлээ хийх хүн аргын олдог зарчим огт үнэртэхгүй  төрөөс жил бүр санхүүжилт авдаг атлаа хөгжил мэдрэгдэж дэвшил харагдаагүй уг байгууллага ер нь хотын төв хэсэгт бидний татварын 3,6 тэрбум төгрөгөөр бүтчихээд өнгөрсөн таван жилийн хугацаанд Орхон аймгийн  аялал жуулчлалын хөгжилд ямар өөрчлөлт хийгдсэн бэ?  

Жилдээ 5-10 сая хүрэхгүй орлого олдог тус байгууллагад төрөөс 80-85 сая төгрөг жил бүр зарцуулж байна. Сүндэрлэж босоод сүр бадруулаад таван жил болчихлоо гэтэл энэ хугацаанд Орхон аймгийн ЕБС-ын сурагчид үнэ төлбөргүй үзэж жилдээ хэдхэн дотоодын аялагчид хүлээн авч Орхон аймгийн иргэд нь нэг удаа сонирхоод өнгөрсөн товчхон агуулгатай энэ том бүтээн байгуулалт анхнаасаа газар зохион байгуулалт менежентийн хувьд ч тийм сайн хувилбар байгаагүйг энэ таван жил хангалттай харуулчихлаа.

Аймгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт ОНӨААТҮГ-ын дарга нарыг хүлээн авч ажлын тайланг сонссон энэ үер "Хөх монгол" цогцолборын удирдлагуудын тавьсан бүтэн нэг жилийн тайлан  мэдээллийг ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар  мэл гайхаж цэл хөхөрсөн байдалтай сонсож дуусгасан бөгөөд тус газрын дарга Л.Батбаатарыг хурлын танхимд төрийн ажил хийчихээд ийм тайлан танилцуулаад сууж байгаагаасаа ичих хэрэгтэйг хатуухан сануулаад авав. Бүтцийн хувьд данхар гэж хэлж болох тус байгууллага ТУЗ-ийн дөрвөн гишүүнтэй харин ТУЗ-ын даргаар  Аймгийн БОАЖГ-ын дарга Д.Жаргалсайхан ажилладаг бол орон тооны нэг дарга  найман ажилтантай.Тэдний дундаж цалин 900 мянгаас 500 мянган төгрөг.  Гэтэл орлого олдог 4-5 түрээсийн өрөө ганц төлбөртэй танхим нь 5D мини кинотеатр гэнэ.Төрөөс авдаг нэг жилийн урсгал зардал нь харин 80-85 сая төгрөг.

“Хөх Монгол цогцолбор”гэх том нэр зүүсэн  хөлөө олоогүй таван жилийн нүүрийг үзсэн татвар төлөгчдийн халааснаас мөнгө татсан хэвээр хотын төв цэгт оршсоор байх тус газрыг үйл ажиллагаа нь  ижил төстэй байгууллагатай нэгтгэж "Данхар" бүтцээс нь салгахгүй бол урагшгүй унжийсан өдрөөс өдөрт өнгө зүсээ алдсан "ЦООЖТОЙ" хаалганы цаана сүржин нэртэй даржин  цогцолбор чинь хөшөө болж үлдэх гээд байна. Бүтэн таван жил өнгөрч байхад жилдээ олдог орлого нь ийм байвал "Хөх монгол" цогцолборыг барьж байгуулахад гаргасан 3,6 тэрбум төгрөг 100 жилийн дараа зардлаа нөхөх юм байна. 

 

   

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /14/

Наадамын талбаи гэж нэг балгас баина нурж уналаа өмнөх үр ашиггүй балгаснуудаа янзалж өөд ны татахгүй энд тэнд газар сэндиичэж өнгө ширээгүи юм барихаа болиоч ард ТҮМНИИ татварын мөнгөөр саихан хотыг мааны тоируулаад үр ашиггүй юм битгии овоолоод баи МАНЫН МАХАН ТОЛГОИТОИ хөдөөний хөлдүү МАНЫН дарга нараа хиисэн ажил ны дан хулхи эд нар ядахнаа эрээн орж үзсэн баймаар тэнд ядахнаа явган ХҮНИИ замыг яаж хииж байгааг

Уурхаичин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

end yu bdiin odoo boltol medegdehgui tom hashaa.hairan zardal mongo toso

b

2023-01-04 13:30 | 43.231.113.120

мөнхбат гэж газрын батга худлаа гар шүү

erdenetiin unagan huuhed

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Бараан захын урьд замд хийсэн нүхэн гарцаа өнгө үзэмжтэй чулуугаар доторлоод аятайхан юм хиймээр байнаа хачин хүн аймаар юм хийсэн байсан.Бас Хаан банкны арын замыг өргөсгөж гэрэл дохиотойгоо зохицуулмаар байна.

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

МАН.АН гэж талцаад ч яахав.АН засаг барьж байсан үед энэ байгууламжыг барьсан.Харин Цагаанчулуутад барьсан нь МАН ын үед байх.Зах зээлийн нийгэмд үр ашигтай орлогоороо зарлагаа нөхдөг байх ёстой болохоос үхлүүт зүйл огт хэрэггүй.Харин төмрийн хог болсон стадионы хажуу талын хүүхдийн паркаа өөднь татаарай.

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Өө хөөрхий надад өгвөл өөд татна даа Юун 80сая Эсвэл нураах харэгтэй Юун 3.5тэрбум бэ?

Амьдрахсайхан

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хоёрдохь бурхан багшын ашиггүй сэрэг дүр бүтээж

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd pok

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Tureeslej baisni huwid sar bur tureesee uridchilj awchihaad deer n baritsaa mong awaad erdeeg ogoogui 6sar boloh gej bna zahiralguai n zalgahaar oodoos hashgiraad setgetsiin owchte hun shig sanagdsan

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Batbaatar geed lam uuu. Meddeg chaddag huneer n hiilge bas ymar darga nariin ariin haalgaar tomilson hun be hoh ineed hurchihlee baina

hunnu

2023-01-04 13:30 | 43.231.113.120

ХАХА хөх инээд хүрчихлээ голыг нь олоод хэллээ мунхаг даргатай бол муу л ажиллана шүү. Ажиллуулж чадах хүн зөндөө байна. Энэ дарга нар үнэн тэнэг юм аа тэндэрээр нь мөнгө идээд юм үзээгүй юм шиг хачин жоохон юмаар хачин юм барих юм

Zorigt

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Л.Батбаатар гэдэг хүнд чадахгүй бол чадах хүнд нь зайгаа тавь

Zorigt

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хүмүүс барьж босгосон, анхны барилгын санаачлагыг гаргасан хүнд хамаг буруугаа чихдэг ХАМГИЙН ИХ БУРУУТАЙ ХҮМҮҮС НЬ ТУХАЙН ҮЕИЙН АН-ийн том дарга нар шүү дээ тэдгээр мөнгө идэж уусан дарга нарын үйлс нь хазайгаасай түүхэнд мөнхрөх хөшөө дурсгал босгож байж идэж уугаад тэрийгээ далдлах гээд тэнэг хүн томилж ажиллуулаад

Зурагчин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Чи их голыг нь зөв атгаж хэллээ чамд амжилт хүсье.

Зурагчин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.