Засаг дарга ба бизнэс эрхлэгчид цахим уулзалт боллоо

       Аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийг оролцуулсан цахим уулзалт  боллоо.

       Цахим уулзалтад газар тариалан, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалтын байгууллагуудын нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо.

       Цар тахлын хүнд нөхцөлд 2 жил гаран зогсонги байдалтай байгаа бизнес эрхлэгчдийн гаргаж байгаа нэн тэргүүний асуудал нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах,  бага хүүтэй шалгуур багатай  хөнгөлөлттэй зээлийн нөхцөл зэрэг  асуудлууд байна.

     Түүнчлэн салбарын ажилтан ажиллагсдыг яаралтай вакцинжуулалтад хамруулах хүсэлтээ илэрхийлж байлаа. Мөн орон нутагт мэргэжилтэй ажилчдын нөөц хомстолд орсон тухай, МСҮТөвтэй хамтран ажиллах, мэргэжилтэй боловсон       хүчнийг бэлтгэх, идэвхжүүлэх асуудлууд тавигдлаа.

      Салбар салбарын төлөөллүүд оролцож байгаа учир өөрийн салбарт тулгамдаж буй асуудал болоод түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой эсэхт санал хүсэлтээ илэрхийллээ.

  Аймгийн Засаг дарга хэлэхдээ: “Бизнес эрхлэгчдээс гарсан саналыг тусган тодорхой төлөвлөгөө боловсруулагдан ажиллах болно. Цар тахлын хүнд нөхцөлд аймаг орон нутаг бүхий л боломжоороо бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллах болно” гэдгийг онцоллоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%