Кинотеатр,баар,караоке зэрэг үйлчилгээний байгууллагууд нээгдэж "АРХИ" худалдан борлуулах цагийг 22:00 болгож сунгалаа

  Орхон аймгийн онцгой комиссын хурлаас гарсан шийдвэр:  Үйл ажиллагааг нь түр зогсоосон баар, караоке, рестарон лоунж мөн  кинотеатрын үйл ажиллагааг 3-р сарын 1-нээс нээх шийдвэр гаргалаа. Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах цагийн хугацааг 22:00 цаг хүртэл сунгаж байгааг танилцууллаа. Аймгийн онцгой комисссоос үйл ажиллагаа нээгдсэн газруудад халдвар хамгааллын дэглэм сайн барихыг зөвлөлөө Мөн хяналт шалгалт тогтмол хийгдэнэ гэдгийг анхаарууллаа.  ААН байгууллагуудын  удирдлагуудтай хамтарсан гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчин цагийн хуваарийг сунгасан хэтрүүлсэн газруудад  тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авна гэдгийг мөн сануулллаа. Ирэх долоо хоногийн ДАВАА гарагаас ийнхүү хязгаарлалтанд орсон байсан газруудын үйл ажиллагаа нээгднэ. Иргэн та үйлчлүүлж буй газраа халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйлчилүүлээрэй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%