Б.Баасансүрэн: Орхон аймаг шахмал түлшийг оновчтой сонголт гэж үзэхгүй байгаа

Жилийн жилд яригддаг түлшний асуудлыг тойрох аргагүй юм. Манай аймгийн тухайд зэргэлдээх сумдаас түлшний асуудлаа тодорхой хувиар шийддэг ч өвлийн турш асуудал дагуулдаг сэдэв хэвээр байгаа тул энэ тал дээр Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнгийн тайлбарыг хүргэхээр бэлтгэлээ.

-Түлштэй холбоотой ямар мэдээлэл өгөх вэ, өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулмаар байна?

-Бид оны эхэнд зэргэлдээх 5 сумтай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ хүрээнд түлээ түлшний асуудлыг ярих, малчин өрхүүдийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрын асуудлыг ярилцдаг. 2022 оны жилийн эцсээр Булагн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Баян-Өндөр суманд 9000 м.куб мод бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 6610 м.куб мод тухайн сумдаас орж ирээд байна. Тухайлбал Бугат сум 4000 м.куб мод бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан боловч нь өнөөдрийн байдлаар биелэлт нь 4780 м.кубд хүрч, давсан үзүүлэлттэй байна. Мөн Орхон сум 3500 м.куб мод нийлүүлэхээс 380 буюу 10-20 хувийн гүйцэтгэлтэй байна. Хуулиндаа “Ургаа мод унагахгүй” гэж заасан тул тухайн сумдын иргэд ойг цэвэрлэх журмаар мод бэлтгэн нийлүүлж байна. Цаашдаа түлээ түлшний асуудал улам л хүндэрнэ.

-Нүүрсний хэрэглээний тухайд юу хэлэх вэ?

-Баян-Өндөр сумын 19 мянган гэр хорооллын өрхөөс 15 мянга нь түлээ түлш, Баянтээгийн нүүрсийг түлж байна. Шарынголын нүүрс гологдол ихтэй, асалт болоод илч муу гэж үздэг. Өвөрхангай аймаг замын даац ачааллаа тооцоолон нүүрс олголтыг хийж байгаа тул холоос тээвэрлэж байгаа иргэд маань тээврийн унаагаа зохицуулж явдаг. Үүнтэй холбоотой нүүрсний үнэ ханш өөрчлөгдөх яриа ч байна.

-Нүүрсний нөөц хэр байгаа вэ? Үнийн өсөлт явагдаад иргэд бухимдалтай байна

-Өнгөрсөн 9-р сараас хойш захуутай уулзаж, заавал хово гэлтгүй шаланз маркийн автошинаар тээвэрлэх, хэрэглэгчдийн галын нүүрснийг хангаж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Өнөөдрийн байдлаар 120 тонны нөөцтэйгөөс гадна Өвөрхангай аймгаас нааш хөдөлсөн 350 тонн нүүрс буюу 8 машин нүүрс ирж яваа. Нүүрсний зах зээлийн үнэ 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Шахмал түвшний үйлдвэрлэл явагдаж байгаа юу?

-Шахмал түлшийг орон нутагтаа нэвтрүүлээд явж байна. Түүхий эд материал, шинэ технологи ашигажл байгаа учир хэвийн ажиллуулж хараахан чадахгүй байна. Ямартаа ч хоногт 300 тонн шахмал түлш гарч байгаа. Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, 5 шугамаар зэрэг гаргах үйлдвэрлэл явуулж байна.

Өнгөрсөн 7 хоногт ажил нь нэлээд жигдэрч, шахмал түлшээ борлуулалтад гаргаж эхэлсэн. Сүүлийн хэдэн өдөр үйлдвэрлэлийн доголдол гарсан тул засвар үйлчилгээ хийгээд явж байна. Цаашид орон сууцжуулах, яндангийн тоог цөөрүүлэх ажлыг зохион байгуулна. Орхон аймаг 29 мянган өрхтэйгээс 60 гаруй хувь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт хийх, инженерийн шугам сүлжээг ойртуулах, 35 станцыг хойд хэсгээрээ тавьж, гэр хороололд халаалтын систем нэвтрүүлэх, дэлхийн дэвшилтэт технологиудыг оруулж ирэх гээд олон ажил яригдаж байна. Булган аймгийн тухайд жил бүр манайд мод нийлүүлээд байх боломжгүй тул гүний дулаан ашиглах, газыг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг олон ажлыг бид туршиж байна. Нийгэмд 100 хувь үр өгөөжөө өгсөн, дэвшилтэт сайн технологи одоогоор ховор л байна даа. Улаанбаатар хотод н.Мөнх-Эрдэнэ гэж залуу утаагүй зуух ашиглалтад оруулсан гэхээр нь судалж үзээд ирлээ.

Үнэ ханшийн хувьд өндөр, орон нутагт нэвтрүүлэхэд маш хүндрэлтэй юм байна. Булган аймгийн сумдууд модны хэрэгцээг тасралтгүй хангаж байгаа. Иргэд харин нэг портер түлш аваад хэдэн төгрөг зарцуулж байгааг бодолцож үзмээр юм билээ. Бодоод үзэхээр 400-500 мянган төгрөгийн зардал гаргаж яваад 500-650 мянган төгрөгөөр зах зээлд нийлүүлж байна. Шавар шалбааг, хүнд нөхцөлтэй замаар 100-150 км явж түлээ модыг бэлтгэж байга агэж бодохоор хаа хаанаа бодолцох хэрэгтэй санагдсан. Мөн түлээ нүүрс бэлтэгж байгаа хүмүүс маань ажиллах хүчний хомдолд орсон байна. Аймаг, орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууддаа түлээ нүүрсний дэмжлэг үзүүлдэг байвал зүгээр юм гэдэг дээр санал боловсруулж байгаа. Энэ санал дэмжигдвэл гэр хороололд амьдардаг 3000 гаруй ахмад настан, мөн төдий хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм гэж харж байна.

-Эрдэнэт үйлдвэр хамтарсан шахмал түлшний үйлдвэр ярьж байсан. Шахмал түлшийг яах талаар нэгдсэн шийдэлд хүртэл тодорхой хугацаа шаардлагатай байгаа нь харагдаж байна. Гэтэл манай аймгийн агаарын бохирдол жилээс жилд ихсэж байна. Сумын зүгээс энэ тал дээр ямар зохицуулалт хийж байна вэ?

-Бид гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ оруулах саналуудыг аймгийн хурал дээр нэлээд дэмжиж явдаг. Эрдэнэт үйлдвэр шахмал түлшний үйлдвэрийн нэг шугамаа ашиглалтад оруулж, туршилтаа хийгээд, холбогдох байгууллагууд руу шинжилгээнд оруулахаар дээжээ явуулсан.

Гэтэл шахмал түлшний асуудал нь өөрөө улс орон даяар асуудал дагуулаад байгаа тул орон нутаг энэ тал дээр шууд нэвтрүүлэхэд учир дутагдалтай байна. Шахмал түлш ч ялгаагүй утаа гаргана, асуудал дагуулж байна гэсэн зүйл яригдаж байгаа тул Эрдэнэт үйлдвэр эхний ээлжинд ажилтан, албан хаагчдынхаа хэрэгцээг хангах, 2024-2025 онд үр дүн гарвал хөрөнгө оруулалтыг бид нэмэх, 2, 3 дахь шугамыг нэмэх тал дээр хамтарч ажиллая гэдгийн ажлын хэсгийн хурлаар ярилцсан. Ер нь шахмал түлш зөв шийдэл мөн үү гэвэл биш болчихлоо.

Тэгэхээр тохилог орон сууцтай болох, газ болон цахилгаан эрчим хүчний халаалтуудыг нэмэгдүүлэх нь чухал юм байна гэдэг дээр ярилцаад, судалгаа шинжилгээ хийгээд явж байна. Гэр хорооллын хойгуур явж байгаа шугамын хүчин чадлыг нэмэгдүүлснээр айл өрхүүдэд дэлхийн жишигт нийцсэн хана, шалны халаалт хийх боломж нөхцөл бүрдэх юм. Аймгийн хэмжээнд 3-5 жилийн хугацаанд гарах үр дүнг эртнээс тооцоолж, одооноос ажилдаа орж байна. Хугацаа алдахгүй энэ ажлыг хийнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%