“Нэг хонь, нэг жуулчин” хөтөлбөрийг солонгосчуудтай хамтарч хэрэгжүүлнэ

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс “Нэг жуулчин нэг хонь” хөтөлбөрийн талаар тодрууллаа.


Тэрбээр “Энэ бол солонгосчуудаас гарсан санал. БНСУ-ын иргэд Монголд өнгөрсөн хугацаанд ирсэн тоогоо өнөөдрийн байдлаар 40 хувиар давуулаад ирсэн. Сая Солонгосын авиа компанийн судалгаа гарсан байна лээ. Энэ жил ирсэн Солонгос жуулчдын тоог 2024 онд хамгийн багадаа "double"-дна гэдэг судалгаа гарсан байсан. Тиймээс групп багц болон бусад хямдралтайгаар авиа компаниуд бодлого гаргаж байгаа юм билээ.

Сая “Хүргэлт ирлээ” контент гарлаа шүү дээ. Тэр контентод Монголын морь, хонь маш их гарсан. Тэд нар ямар санал тавьсан гэхээр “Танайх өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж байгаа юм байна. Нэг жуулчинд нэг хонь өгчих” гэсэн. Бид БНСУ-тай хил хорио цээрийн хэлэлцээргүй. Өөрөөр хэлбэл, Солонгос руу амьд хонь, хонины мах гаргах бололцоогүй. Солонгосын аялал жуулчлалын компани яаж жуулчдын тоог нэмэх вэ гэдэг талаар бодож байгаа. Тэр утгаараа “Танайх 30 сая гаруй хоньтой юм байна. Танайхаас өвлийн аялал жуулчлалын хүрээнд тоо, судалгаа гаргасан зүйл байна уу” гэж байгаа юм. Бид тооцоо судалгаагаа үзүүлэхэд хэдий хэмжээтэйг өгөх боломжтой вэ гэсэн. Солонгосчуудын санал бол “Та нарь хонио бэлэглэчих. Малчин дээрээ нэг шаардлага тавья” гэж байгаа юм. Ингэхдээ, долоо хоног бүр зургийг нь аваад, видеог нь бичээд явуулах.  Болж өгвөл эм хонины төлийг авах буюу тэд зун ирэхдээ хүүхдээ дагуулаад гэр бүлээрээ хонио харахаар ирье гэж байгаа юм. Яагаад гэвэл Солонгост хэт хотжилтоос хамааралтай хүн байгалиас тасрах процесс явагдаад байна. Тэдний зүгээс хямд өртгөөр яаж иргэдээ байгальтай ойртуулах вэ гэсэн санаа явж байгаа.

Бид юу гэж бодсон бэ гэхээр хонь өгч чадахгүй байж хонийг аваад яв гэдэг худлаа зар түгээж болохгүй. Тиймээс "Таны хонь байна. Монголд байгаа малчин долоо хоног бүр зургийг нь аваад явуулъя. Төллөсний дараа нь та зун хүүхдээ аваад ир" гэж байгаа юм.

Нэг хонь дунджаар 200 мянган төгрөг байлаа гэж бодоход энэ мөнгө арав дахин өснө. Зун тэд хонио харахаар ирэхдээ мал маллана, малчид гэрээ түрээслүүлнэ. Нэг хонины өгөх үр өгөөж заавал алж идсэнээр гардаг юм биш. Арванхоёрдугаар сарын эхээр солонгос инфльюнсерүүдийг авчирна. Энэ дээр тодорхой компанит ажил явагдахаар төлөвлөж байна. Энэ талаарх постыг тавихад Булган аймгийн Засаг дарга холбогдсон. Бид энэ санааг хэрэгжүүлье. Засгийн газар Булган руу нисэх онгоцны асуудлыг шийдэж өг гэдэг саналыг тавьсан. Одоо яг эдийн засгийн тооцооллыг хийж байна” гэлээ.

Эх сурвалж. News.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%