Б.Оюунсанаа: Одоогоор нийт 41 сая ширхэг мод тариад байна

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилт тавиад байгаа билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд эл хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж хэвлэлийн бага хурал хийж байна.

ЗГХА, Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хамгийн чухал асуудал бол тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт байдаг. Энэ хүрээнд мод үржүүлгийн газар хэд байгаа эсэх, хүчин чадал, нөөц бололцоо ямар байгаад нэгдсэн тоо бүртгэл хийж, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Улсын хэмжээнд нийт 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Тус газрууд 76 иргэн, 25 ойн нөхөрлөл, 351 ААН-д харьяалагддаг. Эдгээр мод үржүүлгийн газарт 63 сая орчим тарьц, суулгац бүрдсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулбал тав дахин өссөн үзүүлэлт.

Үүнээс дотоодоос тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм.

Өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 41 сая ширхэг мод тарьсан байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 2-3 жилд бэлдцийг бүрдүүлэх, суурь ажлыг сайн хангаж байна. 2024-2025 онд эрчимтэйгээр мод тарина.
Томоохон уул уурхайн ААН-үүдээс их тоогоо мод тарих, ургуулах амлалтууд өгсөн. Мөн ААН-үүдтэй хамтарсан уулзалтууд хийж, тэдэнд ямар бэрхшээл тулгарч байгаа эсэх талаар хэлэлцүүлж байгаа.

Мод тарьж байгаа ААН болон тарьц, суулгац бэлдэж байгаа ААН-үүдийг хооронд нь холбох ажлыг хийж, гэрээ хэлцэл байгуулахад нь дэмжлэг үзүүлж байна.

Мөн орон нутагт арга зүйн зөвлөмж, мэдээлэл хүргүүлж ажиллаж байгаа.

Ойн мэргэжлийн байгууллагын түвшин тогтоох ажлын хүрээнд ойн ашиглалын чиглэлийн 516 байгууллагад хяналт, шалгалт хийсэн. Үүнээс 450 ААН нь буюу 87 хувь нь хамрагдлаа. Мэргэжлийн байгууллагуудын хүний нөөц, аюулгүй байдал, мэргэжлийн чадавх нь ямар хэмжээнд байна, мэргэжлийн ур чадварыг хэр хангаж ажиллаж байгаад дүгнэлт хийж ажиллалаа.
Энэ онд 275 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийсэн. Энэ ажлыг мөн л хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж байгаа. Ялангуяа онгоц, хэрэгслийн санхүүжилтийн зүгээс  “Рио Тинто” бидэнтэй хамтарч ажилласан.
Тэмцлийн ажлыг хийхдээ хөнөөлт шавжийн тархалтыг тогтоодог. Энэ хүрээнд 15 аймгийн 109 суманд 2.5 сая га талбайг хамруулж гүйцэтгэсэн. Үүнээс 1.4 сая га талбайд хөнөөлт шавж тархсан гэж үзсэн бол 730 мянган га талбай нь голомтот бүс байсан.

Хөнөөлт шавж устгах ажлын хүрээнд 0.9 тэрбум модыг устахаас хамгаалсан. Өөрөөр хэлбэл бид мод идэвхтэй тарих ажлыг хийж байгаа ч одоо байгаа ойгоо хамгаалах нь чухал тул хөнөөлт шавж устгах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимжүүлсэн" гэв.

Эх сурвалж: gogo.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%