Мах авахдаа гар үүслийн гэрчилгээг нь шалгаж сурвал антибиотикийн дадлаас сэргийлнэ

Та мах худалдан авахдаа хэн гэдэг малчны, хаана бэлчиж байсан малын мах болох, эм бэлдмэл хэрэглэсэн хугацаа, аюулгүй байдлыг батлах гэрчилгээг нь шалгадаг уу. Худалдан авч буй мах, сүүний эрүүл аюулгүй байдалд хяналт тавьдаггүй бол та бие дэх нян, бичил биетнүүдээ антибиотикт дасгаж байна гэсэн үг.

ЯАГААД МАХНААС БОЛЖ АНТИБИОТИКИЙН ДАСАЛ ҮҮСДЭГ ВЭ?

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулга, бусад төрлийн антибиотик, эм, био бэлдмэл хэрэглэсний дараа тэдгээр бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад хүнсэнд хэрэглэх хориотой. Мөн малын угаалга, цэвэрлэгээ муу, эм, био бэлдмэлийг малчид дур мэдэн хэрэглэснээр бидний эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулдаг.

Та эмийн үлдэгдэлтэй мах идвэл тухайн малд хэрэглэсэн эмийг маш бага хэмжээгээр биедээ тээдэг. Бага хэмжээтэй боловч мах хэрэглэх бүрд эмийн үлдэгдэл хуримтлагдсаар их болно. Эмийн хуримтлалаас шалтгаалж хүний бие дэх нян, бичил биетүүд түүнд өөрийгөө дасгаж мутацлагддаг. Хүний бие, агаар мандал дахь бүх төрлийн нян, бактерийг бичил биетэн гэдэг. Эдгээр бичил биетэн өвчин үүсгэгч үндэс болдог. Ингэж антибиотикт дасалтай хүчирхэг нянгууд бий болдог ажээ.

Хэрэв та өвдөж, эмчлэх болоход таны бие дэх нян, бичил биетүүд антибиотикт мэдрэг байхаа больсон тул тухайн эмчилгээ үр дүнгүй болно. Одоогоор анагаахын шинжлэх ухаанд антибиотикийг давах эмчилгээ нээгээгүй тул дээрх тохиолдлын улмаас үхэлд хүрнэ.

Бичил биетний тэсвэржилтийн эсрэг арга хэмжээг авахгүй бол 2050 он гэхэд жилдээ арван сая хүн нас бардаг болно гэсэн эрдэмтдийн тооцоолсон судалгааг “Нэг эрүүл мэнд, бичил биетний төсөл”-ийн зохицуулагч тодотгов. Уг асуудлыг бид улиг болтол сонсдог атал, шийдлийг бүрэн хэрэгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл энэ талаарх бүх нийтийн ойлголт муу байна.

Иргэн та мах авахдаа хэний, хаана бэлчсэн малын мах болох, эм бэлдмэл хэрэглэсэн хугацаа, аюулгүй эсэхийг батлах гэрчилгээг нь худалдагчаас лавладаг уу. Худалдан авч буй мах, сүүний эрүүл аюулгүй байдалд хяналт тавьдаггүй бол бие дэх нян, бичил биетнүүдийг ТА өөрөө антибиотикт дасгаж байна гэсэн үг.

Мал эмнэлгийн салбарт бичил биетний эсрэг

  • Вирус, бактерийн эсрэг био бэлдмэл /89 төрлийн вакцин, таван төрлийн эмчилгээний ийлдэс/
  • Шимэгчийн эсрэг эм бэлдмэл /170 орчим нэр төрөл/
  • Бактерийн эсрэг эм /антибиотик 110 орчим нэр төрөл/  бэлдмэл өргөн хэрэглэж буй.

Хэрэв бид гарал үүсэл тодорхойгүй, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсээр байвал дээр дурдсан эм бэлдмэлийг биедээ хуримтлуулсаар л байна.

Мал эмнэлэгийн газар: 2019 оноос манай улсын мал эмнэлгийн салбар цахимжиж эхэлсэн. Дотоодын мэдээллийн технологийн инженерүүдийн бүтээсэн  mahis.gov.mn системийг хөгжүүлж, ХХААХҮЯ, бусад харьяа байгууллагууд хэрэглэж, эдгээр нэгж бүртэй мал аж ахуйн хяналтын систем холбогддог. Систем хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • Малын эм бэлдмэлийн систем
  • Лабораторийн буюу экспорт, импортод нийлүүлэх бүтээгдэхүүний шинжилгээний хариу бүртгүүлэх систем
  • Эм үйлдвэрлэлийн био комбинатаас гарч буй бүтээгдэхүүний бүртгэлийн систем
  • Эмийн сорилт, махны шинжилгээ баталгаажуулах систем
  • Мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн систем
  • Махны экспортыг хангах үйлдвэрлэлийн систем гэх мэт маш олон бүрэлдэхүүн хэсгүүд бий. Жил бүр өргөжиж байна.   

Энэ системийн хамгийн анхдагч хэрэглэгч нь Мал эмнэлгийн ерөнхий газрын анхны нэгж болох сум, багт ажиллаж байгаа хувийн мал эмнэлгийн эмч нар. Тэд малчидтай гэрээ байгуулж, бүх малын тарилга, вакцин, туулга, халдваргүйтгэл зэрэг малтай холбоотой бүх үйлчилгээг үзүүлдэг.

Ингэж бүх малыг эмчийн хяналтад оруулан, бүх үйлчилгээг хийлгэж, бүртгүүлээд тухайн эмчээс малын гаралтай бүтээгдэхүүнийг иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж болно гэсэн QR кодтой гарал үүслийн цахим гэрчилгээ авдаг. Малчин Дорж таван хонь, хоёр үхэр заръя гэвэл хамгийн эхэнд малын эмчид ханддаг гэсэн үг. Малын эмч тухайн жилд Доржийн малд ямар төрлийн тарилга вакцин хийсэн, улыг нь угаасан эсэх, туулгалт хийсэн үү, голомтот халдварт өвчин гарсан эсэхийг бүгдийг мэдэх тул түүнд малыг зах зээлд нийлүүлж болно гэдэг гэрчилгээ өгдөг.

Зах худалдааны төвүүдэд QR кодтой савласан мах худалдаалж байна. Гэвч энэ замаар бүртгэгдээгүй, малчид дур мэдэн тарилга хэрэглэсэн малын махыг хулгайн замаар нийтийн хэрэглээнд нийлүүлсээр. Үүнийг хянах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагад бүртгэлийн системд нэвтрэх эрх өгч, гарам, нэвтрэх хэсгүүдэд шалгах ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Нийтийн хэрэгцээнд нийлүүлэх махыг мөрдөн мөшгөх системийн хүрээнд бүрэн хянах зорилгоор энэ ажлыг хийдэг аж.

Цаашилбал махыг экспортлох хүртэл улсын нэгдсэн системээс баталгаатай эрүүл мах гэдгийг гэрчилнэ.. Гэхдээ энэ ажил улсын хэмжээнд 100 хувь хэрэгжээгүй. Жил бүр 5-10 хувиар ахиц гарч байна. Энэ систем нь иргэдэд малыг зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд сүү, мах, арьс ширний урамшууллыг системээс хянаж, олгодог” гэв.

Монгол дахь НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан судалгаагаар малчдын 85 хувь нь өвчтэй малд дур мэдэн эм өгдөг гэжээ. Малчид малдаа үйлчилгээ авах нь өндөр өртөгтэй гэж үзээд, зах худалдааны төвүүдэд хулгайгаар борлуулж буй эм, тариаг авч өөрсдөө малдаа хэрэглэдэг аж.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%