Б.Бат-эрдэнэ: Надад бүтээн байгуулалт хийх амбиц байна

  Эрдэнэтчүүдэд“ББ” цувралаараа хэдийнээ танил болсон, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Бат-өлзийн Бат-эрдэнэтэй хийсэн шинэхэн ярилцлагаа уншигч танд хүргэж байна. Түүний өнгөрсөн жилүүдэд орон нутагт  хийсэн зарим ажлын талаар болон цаг үеийн сонирхсон асуултанд  хариулт авлаа 

 

- Гадныхан тэрбум, тэрбумаар нь туслаад, дэмжээд, хөнгөлөлт үзүүлээд байх боломж тэр бүр орон нутагт олдоод байдаггүй. Таны орон нутагт татсан хөрөнгө оруулалтууд Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэц, гээд чухал салбарууд байв. Энэ бүхнийг яаж татдаг бэ?

 - Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд хэлийг нь мэдэхээс гадна сэтгэл зүйг сайн мэдэх ёстой байдаг. Бидний хувьд өнгөрсөн онуудад  БНСУ, БНХАУ, АНУ, Австрали улс, Япон улс гэсэн 5 орны олон улсын байгууллагуудтай хамтарсан төслийг хэрэгжүүлсэн. Орон сууц хөрөнгө оруулалт татах, 270 км замын төсөл, гадаад байрлах хүүхдийн цогц тоглоом гэсэн бүтээн байгуулалтын төслүүд бол удаан хугацаанд бүтдэг ажил. Доод тал нь 2 жилийн хугацаанд хөөцөлдөж байнга очиж уулзаж, хөрөнгө оруулалтын бүхий л мэдээлэл, тухайлбал хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль орчуулж өгөх гээд олон зүйлсийг энэ хугацаанд хийж гүйцэтгэдэг. Зорилтот бүлгийн хүүхдүүдийн төв, асрах байр, халамжийн газруудыг засварлах, гадаадын томоохон сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулах, төрийн албан хаагчдыг хөгжсөн орнуудад туршлага солилцуулах гэх мэт ажлууд бол харьцангуй гайгүй. Эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтууд жаахан ярвигтай. Стандартын асуудлууд байдаг учраас. Гэхдээ бид хэцүү гэж суулгүй хөрөнгө оруулалтуудыг татаж оруулсаар ирсэн. Бид багийн системээр ажилладаг. Англи, Япон, Солонгос гээд гадаад хэлний мэдлэгтэй найз нөхөд, манай багийн гишүүд байдаг. Тэд маань хариуцсан ажлуудаа бүгд сайн хангалттай хийж байгаан жишээ юм болов уу гэж боддог. Нээрээ дашрамд хэлэхэд дээрх боловсролтой, мэдлэгтэй, сэтгэлтэй  залуучууд бүгд Эрдэнэтийн маань хамт тоглож, найзалж, хамтарч ажилладаг хүмүүс. Тэгэхээр хичээл чармайлт, сэтгэл зүрх юм болов уу даа энэ бүх ажлыг олж хийж байгаа маань.

- Эрэмбэ, хүлээлтүүд бий болсон ажлууд байна. Боловсролын салбарт шинэчлэлт ярьсаар удлаа. Час хийсэн оновчтой ажил үнэндээ хүлээгээд байна. Ялангуяа орон нутагт боловсон хүчний хомсдол зарим салбарт нүүрлээд байна.

- Боловсролын салбарт зайлшгүй нэн түрүүнд хийх шаардлагатай зүйл бол боловсролын реформ. Ний нуугүй хэлэхэд бидний сурч байсан үеийн системээр өнөөдрийг хүртэл явж байна. Гэтэл бид чинь нөгөө индиого гэдэг төрөлд нь ч багтахгүй шахуу улсууд шүү дээ. Хүүхдийн хөгжил асар хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед бид боловсролын системийг тэднээс түрүүлж хөгжсөн байдлаар хийхгүй бол хоцроод байна. Бритиш болон олон улсын чиглэлд боловсрол дээр кобис, кембридж гэсэн системүүд хэрэгжиж байна. Европууд хүүхдийг бага насанд нь зан төлөв, сэтгэхүйн чадвар, ур дүй гэдэг талаас нь тодорхойлж ямар чиглэлийн сургуулиуд суралцуулахаа мэдээд хүүхдээ оруулж сургадаг систем рүү шилжчихлээ. Өөрөөр хэлбэл техник сэтгэлгээтэй хүүхдийг дургүй нийгмийн ухааны чиглэлд уяад түүхч, социологч, сэтгэл зүйч бол гээд шахаад байдаггүй гэсэн үг. Гэтэл манайд яг эсрэгээрээ байдаг. Тухайн хүүхэд ямар ур чадвартай нь огт хамааралгүй эцэг эх, багшийн хараа хяналтан дор мэргэжлээ сонгох систем үргэлжилсээр байна. Энэ нь боловсролын реформ зайлшгүй хийх ёстой гэдгийг баталж байгаа юм. Ерөнхий боловсролын систем дээр олон хүн өөрийн санаа бодлыг зөв гэж хэлж ярих байх. Миний хувьд 1-10 анги хүртлээ ерөнхий боловсролын чиглэлээрээ, 10-12 анги буюу ахлах ангидаа илүү мэргэжилжүүлэх коллеж системд шилжүүлэх, Англи хэлийг өөр нэг гадны хэлтэй мэргэшүүлэх хөтөлбөртэй болмоор санагддаг. Ингэж чадвал нэгдүгээрт дэлхийн аль ч сургуульд шалгалт өгөх систем нь бүрдэнэ, хоёрдугаарт өөрийн ямар мэргэжлийг сонгох вэ, ямар чадвартай вэ гэдгээ мэдэж цаашдаа эргэлзэлгүйгээр тухайн мэргэжлээр дэлхийн хэмжээнд бэлтгэгдэх суурь бэлэн болно гэсэн үг. Өнөөдөр бид боловсролын системээсээ болоод үүнийг алдаж байна. Өөр нэг санал хэлэхийг хүсэж байна боловсролын систем дээр. Энэ нь цэрэг. Өнөөдөр 1 жилийн хугацаат цэргийн алба хааж байгаа. Энэ 1 жилийн хугацаанд залуучуудыг мэргэшүүлэх, дээрээс нь бүтэн жил вакумжуулсан орчны Англи хэлийг заах боломж байна. Хэрвээ ийм системийг бүрдүүлж чадвал цэрэгт яваад ирсэн залуучууд сайн англи хэлтэй, дээрээс нь мэргэжилтэй болоод ирэх боломж бүрэн байна.   

- Тэтгэврийн тогтолцоог өөрчлөхгүйгээр ахмадуудын амьдрал сайжрахгүй. Тэтгэврийн шинэчлэл тойрсон асуудалд  таны бодол бид яах ёстой бэ?

- Эхлээд бид хуулиа, тэгээд системээ өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал нийгмийн даатгалын сан дээр өөрчлөлт хийх хэрэгтэй.  Учир нь энд 4 сан хамаардаг. Тэтгэврийн сан, ажилгүйдлийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, гэнэтийн өвчлөл, мэргэжлийн өвчлөл, осол аваар гэж бий. Тэтгэврийн сангаас бусад нь бол бараг даатгалын системрүүгээ шилжих боломжтой зүйл. Хүн гэнэт ажилгүй болж болно, гэнэт өвдөж болно, гэнэт осол аваарт орж болно. Тиймээс даатгалын систем гээд байгаа юм. Хүн харин гэнэт тэтгэвэрт гардаггүй. Тиймээс даатгал бол биш гэсэн үг. Хүн хэзээ тэтгэвэрт гарахаа мэддэг. Цаг хугацаа нь тодорхой асуудал. Алдаа нь эндээ байгаа. Энэ алдааг засахгүйгээр алдагдал хэзээ ч буурахгүй. Цаашид бүр ихээр үргэлжилнэ. Тиймээс би хуулиа өөрчлөх, системээ өөрчлөх гэж хэлж байгаа юм.

Уул нь тэтгэврийн асуудал бол зөвхөн ахмадуудын асуудал биш байгаа юмаа. Таны ч бас миний ч бас асуудал байгаа юм. Өнөөдөр 2 залуу хүний ажилласан хөдөлмөрийн үрээр 1 ахмадын тэтгэврийг олгож байгаа. Өнөөдөр шүү. Харин маргааш байдал өөрчлөгдөнө. Би ганцхан тоо хэлье. 18-35 насны залуучууд Монголын хүн амын 67 орчим хувийг эзэлж байна. Энэ нь өнөөдөр Монгол улсыг залуучуудын орон гэж тодорхойлдог. Энэ тооны залуучууд тэтгэвэртээ гарахад яанаа. Хэн тэдний тэтгэврийн санг бүрдүүлэх вэ? Энэ хамгийн том асуудал. Маргааш яг энэ байдалруу Монгол улс алхан орж байна. Бид төрийн мөнгөөр бүх халамжийг олгох боломжгүй. Бид жилдээ 10 орчим их наяд төгрөгийн төсөвтэйгөөр амьдардаг улс. Гэтэл жил ирэх тусам энэ мөнгөнөөс хөрөнгө оруулалтандаа зарцуулах мөнгө нь багасаж байна. Нөгөө талд халамжид зарцуулах мөнгө ихсэж байна. Бид халамжийн улсын тогтолцоотой шахуу 30 жил явж ирлээ. Та нар эргээд нэг харалдаа. 1990 оны Солонгос ямар болов, Япон ямар болов, Сингапур ямар болов гээд. Тэд хөгжсөн. Бид үлдсэн. Тэд халамжийн тогтолцооноос илүүтэй зах зээлийн нийгэмрүүгээ шууд зоригтой шилжсэн. Шилжихдээ эдийн засгийн тулгууруудаа 1 биш 3, 4 тулгууртай болгож хөгжсөн. Бид төсөв гэсэн ганц тулгууртайгаар бүтэн 30 жил явлаа. Энэ өнгөрсөн 30 жилийн улс төрч, шийдвэр гаргагч нарын буруу. Одоо тэд өөрсдөө эхнээсээ тэтгэвэртээ гарч байх шиг байна. Магадгүй гар дээр авч байгаа тэтгэврээ хараад буруу бодлоготой хөгжүүлсэндээ харамсаж байгаа байх гэж найдна. Бид эдийн засгийн тулгуураа дор хаяж 3 болгох хэрэгтэй. Ганц зүйлээс хамааралтай амьдарна гэдэг хэцүү. Ганцхан аавын цалингаар амьдраад байвал аавыг өвдөхөд гэр бүлээрээ газар хатгаж унана шүү дээ. Тэтгэвэрийн тогтолцоо маань яг ийм байгаа. Үүнийг дор хаяж 3 тулгууртай болгох хэрэгтэй гэсэн үг. Хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох нэн шаардлагатай. Компанийн тэтгэврийн тогтолцоог ч бас бий болгох шаардлагатай.

- Тэнгэрийн зам гээд хэдэн өдөр бид сошиалд ам уралдан шүүмжиллээ. Үнэхээр тэнгэрийн зам хийх гээд байгаа бол энэ чинь бүтэхгүй ажил гэж олон нийт үзэж байна.

. Тэнгэрийн замыг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гэдэг талаас нь тайлбарлаж байгааг харсан. Мэдээж томоохон хотууд ийм зам төслүүдийг хийж хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ миний хувьд үүн дээр эсрэг саналтай байгаа. Түгжрэл хаанаас бий болдог вэ гэхээр төвлөрлөөс. Төвлөрөл ихсэх тусам ямар ч тэнгэрийн замтай байгаад түгжрэл буурахгүй. Тэгвэл эсрэгээр нь буюу төвлөрлийг сааруулахад түгжрэл шууд буурна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бууруулах нэн шаардлага бий болоод байна. Яах гээд ганцхан хотоо нийслэл гээд тэндээ төвлөрөөд амьдраад байна гэдэг үндсэн ухагдахуунаа ойлгох хэрэгтэй байгаа. Бусад дагуул, стратегийн, салбарын хотуудыг бий болговол нөгөө Улаанбаатар хотын төвлөрөл, агаар хөрсний бохирдол, том хотын стресс гээд бүхий л зүйлсийг нэг дор шийдэх боломжууд нь бий болно. Үүнийг хийж хэрэгжүүлэхгүй байна. Жишээ дурьдахад бидний Улаанбаатар-Эрдэнэт 270 км зам, төвлөрсөн суурингуудын төслийн тухай мэдээллийг 2019 онд та бүхэн харж байсан байх. 270 км зам дагасан хот төсөл. 50-60км тутам дахь 1 суурин төслийн дагуу шинээр 4-5 шинэ хот бий болох боломжтой. 1 хот нь 150000 хүний багтаамжтайгаар тооцоход 4-5 хотод 600000 – 750000 хүнийг шилжүүлэх боломж юм. Улаанбаатар хотын хүн амын 50 хувь нь цөөрөх шууд боломж шүү дээ. Дагаад хурдны галт тэрэг, хурдны зам гээд илүү том хөгжилрүү чиглэх боломж. Үүнийг бид зоригтой хийж чадахгүй бол дахиад 100 жил ч ингээд явж магадгүй.

-Хүний сэтгэлд 100% хүрнэ гэдэг угаасаа байх боломжгүй зүйл гэхдээ таны хувьд тултал нь хийгээд дуусгачих юмсан гэсэн гол ажил чинь юу байв

- Орон сууцжуулах төсөл. Өнөөдөр манай Эрдэнэт албан ёсны 105000, албан бус 130000 орчим иргэдтэй. Нийт 29000 орчим өрх айл байна. Гэтэл орон сууцанд амьдардаг нь бага хэвээр гэр хорооллын тэлэлт өндөр хэвээр. Энэ юуг харуулж байна гэхээр хүн амын өсөлттэй хотжилтыг холбож өгсөн бодлого байхгүй, байдаг ч хэрэгжихгүй байна гэдэг шууд утга бууж байгаа юм. Бид шинээр заавал хийх гээд үзээд туршаад, онолдоод цаг алдаад байх хэрэггүй. Ялангуяа улс төрчид хотыг удирдаж байгаа тохиолдолд. Зүгээр л олон улсын туршлагаас аваад шууд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Тухайлбал маш олон улсад иргэдээ орон сууцжуулахын тулд , агаар хөрсний бохирдлоос нь салгахын тулд, эрүүл орчинд амьдруулахын тулд нэг төслийг хийсэн байдаг. Энэ нь нийтийн орон сууцны төсөл. Амьдралын санхүүгийн чадавх сул, томоохон хэрэгцээ шаардлагагүй, дундаж болон түүнээс доошхи давхаргыг шууд хамруулж болох төсөл гэсэн үг. Яагаад гэвэл иргэдийн дийлэнх нь бодит байдал дээр ийм л байгаа. Одоо бид бие биенээ хуурмааргүй байна. Бодит байдалдаа тулгуурласан бодит хэрэгцээт амьдралын хэв шинжрүүгээ ормоор байна. Төрд тэднийг төлөөлнө гээд явж байгаа нөхөд маань энэ бодит ажлуудыг хиймээр байна. Би нийтийн орон сууцны төслийг заавал хийнэ гэж боддог. Эрдэнэт маань Монголын Сингапур болох боломжтой. Өөрөөр хэлбэл Монголын 100% орон сууцажсан, хотожсон газар болох бүрэн боломжтой газар. Үүнийг л хийх хэрэгтэй. Тэгвэл нөгөө яриад байдаг тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ. Агаар хөрсний бохирдол, эрүүл аюулгүй орчин, аз жаргалтай амьдрах 1 алхам гэх мэтээр. Уул нь үүнийг өөрсдийн өмнөөс хийлгэхийн тулд л өөрсдийн төлөөллийг УИХ, иргэдийн хурал гээд илгээдэг. Бодит амьдралын орчин өөрчлөгдөөгүй бахь байдгаараа байгаа бол таны илгээсэн төлөөлөгч юу ч хийгээгүй байнаа л гэсэн үг.

-Шулуухан асуучихая өнгөрсөн 4 жилд нэг ч удаа хариулж байгаагүй. Та их хуралд нэр дэвших үү?

-Шулуухан хэлье. Би Эрдэнэтээсээ нэр дэвшинэ. Учир нь надад 2012 онд нэр дэвших боломж байсан. Тэр үед би МАН-ын залуучуудын байгууллагыг удирдаж байлаа. Би үгүй гээд үлдсэн. 2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа ч нэр дэвших боломж байсан. Үгүй гээд л үлдсэн. Яагаад гэвэл тэднийг надаас илүү зүйлийг эх орон, ард түмнийхээ төлөө хийх сэтгэлтэй, мөнгөтэй гэж итгэсэн. Одоо тийм итгэл алга. Өөрийнх нь хэрэгцээ бүрэн хангагдсан мөнгөтэй хүн юу ч шийддэггүй юм байна. Хоёрдугаарт өнөөдөр надад маш олон боломж байна. Гадаад, дотоодын олон хөрөнгө оруулалтын, бүтээн байгуулалтын төсөл байна. Энэ боломжоо бусадтай хуваалцаж, сайнаар хэрэгжүүлмээр байна. Хүнд даатгаад өгөхөд тэд өөрчилж өөрт хэрэгтэй, өрөөлд хэрэггүй байдлаар шийдээд байна. Өнөөдөр би сайхан амьдарч чадаж байна. Гэхдээ миний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах ёстойг би зөвөөр зааж өгөхийг, тийм сайхан нийгмийг үлдээхийг хүсэж байна. Мөн надад бүтээн байгуулалт хийх амбиц байна. Энэ их чухал.

 

Ярилцсан: Т.Атарбаяр

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /11/

Mundag shuu ah mine

Irgen

2023-01-04 13:30 | 43.231.113.120

энэ ирээсэй билээ тэнэг дамба содоогоос хамаагүй дээр залуу

би

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Наад луйварчин чинь худлаа шүү. Зүгээр л ЖДҮ чин новш ш дээ

Гонгор

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хэлсэн амандаа хүрдэг чамбай залуу бна лээ. Хэсэг хугацаанд хамтран ажиллаж үзсэн.

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

chadvartai bolovson huchin gej bdj yvdag daa

zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Дэмжиж байгаа шүү.

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

taalagdaj baina ene tusluu zaabal nereguul

sambuu davaadorj

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Demjij bga shuu 1 udaa uulzaj bsn ih zuw bodoltoi hun shig sanagdsan demjitsgeey bugdeeree

Zoljargal

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. PRADHAN

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com

new

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%