Орхон аймаг: Хөл хорионд цахимаар хичээлээ үзэж буй сурагчдаасаа "ХУВИЙН" сургуулиуд төлбөр нэхэх нь зөв үү?

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хувийн сургуулиудын энэ намрын төлбөр 2.2 саяаас 6 сая төгрөг хүрч  өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн. Хувийн гэх тодотголтой цөөн тооны сургууль манай аймагт үйл ажиллагаа явуулдаг. ЕБС-ын таван сургууль өнөөдөр тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба үйл ажиллагаа тогтмол  явуулдаг гэсэн үг.

Төлбөр нөхцөлийн хувьд дээрх сургуулиуд харилцан адилгүй 2020 оны 1-р сараас эхлэн тогтоосон хөл хорионы улмаас сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг зогссон ингэсэнээр хүүхдүүд "ЦАХИМ" орчинд хичээлээ судлах болсон. Төрийн өмчийн сургуулиуд багш нараа гэрийн орчинд хүүхдүүдтэйгээ холбогдож өдөр бүрийн цахим хичээлийг хянаж сорилтууд авах даалгавар шалгах зэргээр ойр ажиллаж байгаа бол хувийн сургуулиуд харилцан адилгүй байгаа юм. Тэд сурагчдынхаа эцэг эхчүүдтэй хамтран сурагчдынхаа хичээлийг хөтөлбөрийг  гардаж хийх хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх зэрэгт сул ажиллаж байна хэмээн зарим эцэг эхийн төлөөлүүд цахим орчинд шүүмжилжээ. Хамгийн гол нь "ХӨЛ" хорио тогтоосон энэ үед хувийн сургуулиуд төлбөрөө нэхэж эхэлсэнд эцэг эхчүүд бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь улс даяар хөл хорио тогтоосон нөхцөлд хичээлийн танхимдаа суралцаагүй хүүхдүүдээс төлбөр нэхэж байгааг буруушаав.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч сул зогсолт хийсэн хувийн сургууль, цэцэрлэгүүдэд төр төмөр нүүрээ харуулсангүй. Аймгийн засаг дарга Д.Батлут  хүсэлт гаргасан сургууль, цэцэрлэгүүдэд тогтмол зардал болох ус ,цахилгаан, дулааны төлбөрт зарцуулах 46 сая төгрөгийг хүүхдийн хоолны мөнгөний зориулалтаас гарган санхүүжилт олгожээ. Тодруулбал хувийн хэвшлийн таван сургуульд  28,8 сая төгрөг хувийн найм  цэцэрлэгт 17,9 сая төгрөг олгосон байна. Энэ бол аймаг орон нутгаас үзүүлж буй томоохон дэмжлэг юм. Хувийн сургуулиуд улсаас хувьсах зардал нэрээр чамлахааргүй олон зардлаа шийдүүлдэг байна.

Төрийн өмчийн сургуулиуд хувьсах зардлаа аваад багш, ажилчдынхаа цалинг тавьж, дулаан, цахилгаан ашигласан ашиглалтын төлбөртөө өгөөд таардаг бол хувийн сургуулиудын хувьд хувьсах зардал нь эздэд ашиг болон очдог. Гэтэл улсаас хувьсах зардал авч байгаа хирнээ хичээл заагаагүй мөртлөө сурагчдаасаа төлбөрөө нэхэж суугаа хувийн сургуулиуд "ИЧИХ" хэрэгтэй.Хувийн сургуулиуд төрөөс авдаг хувьсах зардлыг талаар зарим мэдээллийг хүргэхэд 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зааж өгсөн. Эдгээрийн нэг буюу 16.7-д “...Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн энэ заалтаар та бидний үр хүүхэд дунд сургууль, цэцэрлэгт үнэ төлбөргүй суралцах учиртай юм. Тиймээс Монголын төр Үндсэн хуульд заасан энэ эрхийг иргэн бүрт эдлүүлэх гэж Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг тусгайлан төсөвлөж иржээ. Үүнийг Засгийн газрын тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нарийвчлан оруулж өгсөн байна.

Тухайлбал, Боловсролын тухай хуулийн 40.2-т “...Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ЕБС, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан, албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заажээ.

Хувьсах зардалд

-Багшийн албан тушаалын цалин болон нэмэгдэл цалин, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны багш, ажилтнуудын албан тушаалын цалин болон зарим нэмэгдэл

-Багшийн үндсэн болон нэмэгдэл цалинд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл

-Бараа, үйлчилгээний бусад хувьсах зардал буюу хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх, бичиг хэрэг, ном хэвлэл, шуудан холбоо, интернэтийн төлбөр

-Дотоод албан томилолтБага үнэтэй түргэн элэгдэх зүйлс-Нормын хувцас, зөөлөн эдлэлЭм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэлХог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал-Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж Бараа үйлчилгээний бусад зардал зэрэг багтсан байдаг байна. Энэ бүхнээс дүгнэхэд  төрөөс ямар нэгэн дэмжлэг авдаггүй салбар бүрийн  олон мянган хувийн хэвшлийн байгууллагууд бий тэд ус цахилгааны мөнгөө ч төлж дйилэхгүй хэмжээнд очсон ч төрөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн шүдээ зуун тэмцэж байгаа. Тэдний хажууд хувийн сургуулиуд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төлбөрөө нэхэж увайгүй загнах эрх уг нь байхгүй л баймаар ....

Т.Атарбаяр 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /10/

Бид хүүхдээ яах гэж хувийн сургуульд өгдөг гэж.Мэдээж өөрсдөө зав муутай болохоор тодорхой төлбөр төлж хүүхэдтэй маань тулж ажиллахыг хүссэн.Гэтэл ядаж 7 хоногт 3 удаа залгаж мөн груп чат нээж даалгавар ороогүй хүүхдүүдээс нэхэж хийхийг шаардах нь тэдний үүрэг.Ямарч тулж ажиллах зүйлгүй мөн утсаар ч ярихгүй зүгээр груп нээж даалгавар тавих бол биш л байхгүй юу.Зарим улсын сургуулийн багшү нар байнга залгаж даалгаврыг нь асууж байна.Бүтэн төлбөр төлөх бол арай л дэндэнэээ.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Яг үнэн Билигт өргөө гэхэд 3саяын төлбөртэй байж хүүхэдтэй энэ хугацаанд ер тулж ажилласангүй.Карентин хамаарахгүй төлбөрөө төл гэчихээд ядаж нэг удаа хүүхэдрүү залгаж эсвэл хувиар нь холбогдоогүй.Өдөрт ёс болгож нэг гэрийн даалгавар тавьдаг.Гэтэл хүүхэд тэрийг хийж байгаа үгүйг нягталж хүүхэдтэйгээ харьцдаггүй.Гэтэл зарим улсын сургууль өдөр бүр багш нь залгаж хичээл ном даалгавраа шаардаж ангиараа video call хийж байна.3сая төлбөр гэхээр өдрийн 15мянга долоо хоногын 5өдөр нь 75000г төлж байж нэтээр дөнгөж даалгавар тавих төдий багш нар нь байгаад харамсалтай байна.

Билэгт өргөө эцэг эх

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хэт нэг талыг барьсан мэдээлэл байх шиг байна

зочин.

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Тэр улсаас өгөөд байгаа хувьсах зардал нь хэдэн төгрөг байдаг, яг цаг хугацаандаа ордог эсэх, энд жагсаасан бүх зардлыг яг үнэн бодит өгдөг эсэхийг илүү сайн нягтлаасай гэж хүсч байна. Тойм төдий л байна. Яг тоо баримт дурдсан зүйл алга. Бас засаг дарга өгөөгүй, улсаас төсөвлөсөн байдаг шиг санагдаж байна. Хэт 1 талыг барьжээ.

Иргэн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Би л лав хүүхдээ хичээлээр дарах гэж хувийн сургуульд өгөөгүй. Бүгд л нийлээд шүүмжлээд байхаас яг яаж шийдэх арга зам зөвлөж байгаа нь хэд байгаа бол доо. Манай хүүхэд билигт-өргөөд сурдаг. Багш нар нь онлайнаар хичээл зааж, тэр үед байж чадаагүйд нь нөхөж үзэхээр тавьж чадлаараа л хичээж байна. Даалгавраа хийж байгаа үгүйг нь бид хянаад багштай нь холбогдоод болоод л байна. Яг яс даалгаврыг нь шалгахаар загнаад байдаг эцэг эхчүүд ч байдаг л юм билээ.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Тийм шүү энэ арай дэнднээ ийм хөл хориотой үед үнэхээр шэрт байгаад дампуурж байна.Ер нь бол манай Орхон аймгийн хувийн сургуулиуд ерөөсөө хүүхдүүдтэйгээ тулж харицахгүй байна.Ялангуяа төгсөх ангийн хүүхдүүдээ ер тоодоггүй. Ийм байж яагаад төлбөр нэхээд байгаа юм болоо? Одоо ихэнх хувийн байгууллагууд цомтгол хийж байна. Яаж үр хүүхдээ тэжээх вэ? ИЙМ ХЭЦҮҮ ҮЕД ТӨЛБӨР НЭХЭЖ ДАРАМТЛААД,ТӨЛӨХГҮЙ БОЛ ТӨГСГӨХГҮЙ ГЭЖ СҮРДҮҮЛЭЭД БАЙХ ЮМ. Арай л юмоо

Хувийн сургуулийн сурагч

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ерөнхийдөө боловсрол сургалтын байгууллага тэр дундаа хувийн сургууль гэдэг бол худалдаа үйлчилгээний байгууллага биш учир бусад төрлийн бизнес шиг янз бүрийн хөнгөлөлт урамшуулал зохион гаргах боломжгүй. Хөл хорионы хугацаанд зардлаа танаж ажилчдаа халж цомхтгодоггүй. Хичээл эхлэхэд бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байх ёстой хамт олон гэдгийг олон нийт ойлгож хүлээн авах нь зүйтэй. Хорио цээр дуусч хичээл сургууль ордгоороо орно. Хувийн сургуулиуд хорио цээрийн хугацаа дуусахаар сургууль бүр өөр өөрийн боломжид тулгуурлан цахим хичээлүүдээ дахин бататгаж, нөхөх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ ажил ирэх хичээлийн жилд ч үргэлжилнэ гэж бид харж байна.

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Сургуулийн хамгийн том зардал бол яах аргагүй цалин хөлсний зардал. Сурагчдынхаа төлөө цаг наргүй цахим хичээл, даалгавар бэлтгэн, хүүхэд эцэг эх бүртэй холбогдох гэж хичээн янз бүрийн авир араншинтай хүмүүстэй ажиллаж байгаа хувийн сургуулийн багш ажилчид ч гэсэн бүгд ар гэр амьдралтай хүмүүс.Тиймээс энэ хүмүүсийн цалин хөлсийг тасалж болохгүй. Сургуулийн байрны дулаан, цахилгаан, харилцаа, холбоо гм бусдаас тасарч болохгүй үргэлжилдэг зардлууд ч байна. Энэ хэцүү цаг үед аль ч хувийн байгууллага хаалгаа барьчихгүйхэн шиг байж багш ажилтны ажлын байрыг хадгалж гэмээн хувийн байгууллагуудын оршин тогтнох болно.

news.mn ний ярилцлагаас

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энд бичигдсэнээр эрхээ эдлэнэ гэвэл улсын сургуульд бага ангид 40-өөс 50, ахлах ангид 30-40 хүүхэдтэй сурна. Хувийн сургуульд 10-20 хүүхэдтэй багш хүүхэд нэг бүрт хүрч ажиллах боломжтой бас тохилог орчинд сүүлийн үеийн шинэлэг технологи ашиглан сургалт явуулж байгаа учраас би сонгож хүүхдээ өгсөн. Байнга холбоотой бүх хичээлээр холбоотой ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна. Тэр хувьсах зардал гээд төрөөс өгдөг мөнгө хүүхдийн тоогоор өгдөг болохоор цөөн хүүхдийнх юу болохов.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Iligt orgoo bol sain surguuli. Manai huuhed ywdag tsahim hicheel orj bgaa geriin daalgawar ogood odor bolgon shalgadag bsan bol odoonoos 7. 7 honogoor daalgawar ogood daraa ni dewtriig ji huraaj awch shalgaj bgaa. Buh angiin huuhduud daalgawaraa huraalgaj bn lee. Zarim etseg ehchuud oorsdoo bagsh surguulitaigaa huuhedteigee nygt holbootoi bai. Huwiin surguuli geed zugeer haychdiimuu haadhaa ym etseg eh ni bas zutgeltei bjeej huuhed chine ym surna shuu

Zochin

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.