Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд 884 тэрбумыг зарцуулна

Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор амжилттай баталлаа. Энэ жилийн төсөвт 188 мянган иргэний санал хүсэлтийг тодорхой хэмжээнд тусгаж өгснөөрөө онцлог. 2020, 2021 оны цар тахлын хүнд үед боловсрол, эрүүл мэндийн салбарын болон бусад төрийн албан хаагч нарын цалинг хангалттай нэмж чадаагүй. Тэр үеэр инфляц хүчтэй тэлж байсан. Төсвөөр дамжиж ард иргэдийн гар дээр очдог эдийн засгийн бодит өсөлт татарсан. Үүнийг 2023, 2024 онд төсвийн бодлогоор нөхөж хийж байсан. Энэнтэй холбоотойгоор төсвийн тэлэлт нэлээд явагдсан. Ийм учраас 2026 оны төсөв нь төсвийн тэлэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгч салбараа дэмжих төсөл болсноороо онцлогтой.

Ирэх онд эдийн засгийн өсөлт маань 5.7 хувь, ДНБ 102 их наяд хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Тухайлбал, УИХ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад бүрэн дэмжсэн төсвийг баталлаа.

2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш гишүүд, ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн нэг их наяд 351.3 тэрбум болж байгаа. Үүнээс 884 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдаж байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%