Сэдэв: Эрдэнэтчүүд хүүхдийн паркийн 3.2 га газраа "20" жилийн хугацаатай хувийн компанид эзэмшүүлчихсэн

Албан бус тоогоор 120 мянган хүн амтай  газар нутгийн хувьд 40 мянган иргэн амьдрахаар анхнаасаа төлөвлөсөн алга дарам газартаа 45 жил амьдарч буй Эрдэнэт хот, Орхон аймаг хотынхоо төвд Хүүхэд залуучуудын паркийн зориулалтаар 3,2 га газрын анх 2006 онд төлөвлөсөн байдаг. Хүүхдийн парк цэнгэлдэх хүрээлэнгээ зэрэгцүүлэн барьж байгуулахаар ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан тус газрыг Улаанбаатар хотын харьяат "Баясгалантхангай"ХК  гэх компанид 2008 онд 20 жилийн гэрээтэйгээр эзэмшүүлэхээр тухайн үеийн аймгийн удирдлагууд УИХ-ын нэгэн гишүүний оролцоотойгоор өгчихсөн гэдэг. Эзэмших эрхийн хугацаа нь 2027 оны 10 дугаар сард дуусгавр болох гэрээтэй. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Эрдэнэт хотын хүүхдийн паркийн зарим тоглоомыг ашиглахыг хориглосон шийдвэр өнгөрөгч 2018 онд гарч байв. Учир нь тус паркийн тоглоомууд хуучирч, муудсан бөгөөд зарим нь цуурсан, эвдэрсэн байв.
Тухайн үед “Сюрприз” тоглоомын дамжуулгын ременийг солих, хамгаалалтын торыг бэхлэх, “12 жил” тоглоомын гол төмөр цуурсан, “Эргэдэг гинж” тоглоомын сандалны тавцан хагарч, цуурсан  “Морин тойруулга” тоглоомын эргэлт дамжуулах ремень язарч тасрах аюултай болсон, “Алсыг харагч” тоглоомын туслах дамарын гол төмөр нь гажиж гулзайсан, шилжүүлэн буулгах болон аврах ажиллагааны төлөвлөгөө байхгүй зэрэг асар олон зөрчлийг онцолж байв

Тухайн үеийн буюу тодруулбал 2008 оны аймгийн удирдлагууд тус газарт хувийн компаний оролцоотойгоор хүүхдийн парк сүндэрлэн босно хэмээн хөөр баяртайгаар тууз хайчлаад алга ташиж байсан ч өнгөрсөн 14 жилийн хугацаанд өнөөх үлгэрийн мэт амилах хүүхдийн парк нь  Улаанбаатар хотын хүүхдийн паркаас ашиглалтын хугацаа дууссан хэдэн тоглоомууд авчирч тавьсанаас өөрөөр шинэчлэлт бүтээн байгуулалтын дорвитой ажил эхлүүлсэнгүй. Зэвэрч муудсан хаалга эвдэрч хаягдсан хэдэн тоглоомтойгоор сүүлийн 10 жилийг үдэв. Уг асуудлаар аймгийн удирдлагуудаас тодруулахад гэрээний хугацаа дуусаагүй эзэмшигч компани газрын төлбөрөө төлөөд явж байна. Бид тоглоомуудыг буулгаж тус газарт шинэчлэлт хийх тухай албан тоотыг компанид удаа дараа явуулсан гэх хариултыг өгсөн юм. Бүхэл бүтэн 3.2 га газраа хүний хүнд өгчихөөд эзэмших гэрээний хугацааг хүлээж суугаа Орхон аймаг ...

Анх зураг төсвөө батлуулахдаа хүүхдийн паркийн цогцолбор гэх үлгэрийн орны загвар үзүүлчихээд өнөөдөр балгас болгож орхисон хувийн компанитай Орхон аймаг  хариуцлага ярьж чадахгүй сууна. Эзэмших эрхийн гэрээнд заасан хугацаа, газрын төлбөр гэх гацаанд амаа таглуулчихсан.Энэ бүхнээс харахад Эрдэнэтийн хүүхэд залуучууд хотынхоо төвд тоглож цэнгэх орчингүй 2027 он хүртэл амьдрах нь ээ. Хүүхдийн паркийн газраа 20 жилээр эзэмшүүлчихсэндээ гэмшээд аймгийн удирдлагууд арга мухирдахдаа  цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн парктай болохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн  газар нутаг багатай бидэнд 2-ын 2 хүүхдийн парк хэрэгтэй юу? Учир нь тус газрын зориулалт анхнаасаа хүүхдийн парк байхаар төлөвлөгдсөн гэтэл ахиад бид газар гаргаж барьж байгуулах хэрэг байсан уу? Хотын төвд орших 3,2 га газраа ахиад 5 жил бид балгас хэвээр нь хараад суух уу?

.Албан бус мэдээллээр тус газрын зориулалтыг өөрчлөн 2 тэрбум төгрөгөөр зарахаар төлөвлөсөн ч хотын "А" хэсэгт байрлаж байгаа уг газарт  аймгийн удирдлагууд зориулалт өөрчлөх шийдвэрийг гаргаагүй учир асуудал дарагдсан байна. 

Ингэхэд  3.2 га газрын маань зориулалт нэг л өглөө сэрэхэд  өөрчлөгдчихсөн  орон сууц сүндэрлэх тухай асуудал яригдаж эхэлсэн байх вий.... 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Тэр төриин сэг хэзээ мөдгүй нураж унахад бэлэн баина архичдын үүр хогын цэг жорлон .ард иргэд хүүхэд багачууд амрах газар алга ЯАРАЛТАИ шиид

Монгол хүн

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Huuhed zaluuchuudiinhaa gants bgaa ymiig arai tegehgui blguidee. Shan shineleed goy zuils barij boldoggui ym bhdaaa....

Enkheee

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.