Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.МӨНХБАТ: Төлөөлөгчид жижиг тойрог, хувь улстөрчийн амбицаа хойш тавьж, Эрдэнэтийнхээ алс ирээдүйг харж, бондын асуудалд хандаасай

Орхон аймаг үнэт цаас гаргахыг дэмжих асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар хэлэлцүүлж 97 хувийн саналаар дэмжсэн. Орон нутгийн үнэт цаас гаргахад холбогдох хууль тогтоомжид зааснаар, Сангийн яамнаас дүгнэлт гаргуулах, Засгийн газарт танилцуулан зөвшөөрөл авах зэрэг хэд хэдэн үе шатыг дамжих бөгөөд эхний үе шат болох ИТХ-аас анхны шийдвэр гарсан юм.  ИТХ-ын төлөөлөгчид хоёр намын бүлгүүд уг асуудалд  олон талт санал шүүмжийг өрнүүлсэн бөгөөд тэд "БОНД" босгох асуудалд эцсийн мөчид   гараа өргөж дэмжихээ илэрхийлэв. Энэ үер хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ИТХ-ын дарга Д.Мөнхбат өөрийн байр суурийг илэрхийлэв. 

Д.Мөнхбат:  Энэ боломжийг ашиглаад, мэргэжлийн байгууллагуудтай хамтран бондын асуудлаа тал талаас нь буюу “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” зарчмаар оролцож, саналаа илэрхийлсэн төлөөлөгч нартаа талархаж байна. Гэхдээ хэн нэгэнд захиас захьж, ажил хийлгэх гэсэн байдлаар ажилд хандахгүй.

Аймгийн ИТХ-ын хурал аль болох төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, оролцоог хангахад анхаарч ажиллана. Ажлын хэсэгт орсон төлөөлөгч нар ажил хэрэгч байдлаар хандана шүү. Ажлын алба, Засаг даргын Тамгын газартай хамтран маргаашнаас ажлын хэсгийн уулзах хурлуудын урьдчилсан графикийг гаргая. Дөрөвдүгээр сарын 28-ны хурлаар бондтой холбоотой явцын мэдээллийг сонсох байх. Төлөөлөгч та бүхэн хурлын хуралдаанд оролцож байгаа шигээ, хурлын хуралдаан дээр ярьж байгаа шигээ, олон нийтийн өмнө ярьж байгаа шигээ асуудалд ажил хэрэгч хандаарай. Энд бид  түүхэн шийдвэр гаргах гээд сууж байна. Хэн нэгэн нь туйлын зөв, эсвэл туйлын буруу зүйл хийх гэж байгаа, өр зээл тавих гэж байгаа гэхээс илүүтэй Эрдэнэтчүүд бид эндээс юуг хожиж, яаж хөгжих вэ гэдгийг ярилцъя. Бидний хамтын шийдвэр сайн болвол “Хамтдаа сайн ажил хийлээ” гэж ярина. Муу болвол “Та нарт хэлээгүй юу, ийм л зүйл хийх гээд байсан юм” гэх зэргээр бондтой холбоотой асуудал ярьмааргүй байна. Энэ бол хувь хүний ёс зүй, мөн чанартай холбоотой асуудал гэдгийг санаарай.

Миний хувьд цаг хугацаа нь удааширсан, эсвэл иргэдэд мэдээлэл нь бүрэн дүүрэн хүрээгүй зүйлсийг нэг тийш болгоё гэсэн саналтай байна. Тиймээс Ганболд дарга, Тунгалаг дарга нар судалж байгаад төлөөлөгчдөөс бүрдсэн Ажлын хэсэг гаргая. Сургуулийн барилгын ажил гэхэд улсын болон орон нутгийн төсвөөс юу нь хамаарч байгааг судлаад, үнэхээр гүйцэтгэгч тал ажлаа хийхгүй байгаа юу өөр асуудал байна уу гэдгийг тодорхой болгоё. Мэдээлэл дутуугаас тухайн компани нь буруутай мэт харагдаад байгаа зүйлс ажиглагддаг. 2 болон 3 дугаар сургууль, Рашаантын сургууль яасан байх нь вэ гэх мэтээр дуусдаггүй бүх ажлаа эрэмбэлээд, мэдээлэл солилцох байдлаар явцгаая.

Үгүй бол утгаа алдаж байна. Албан тушаалаа ашигладаг, авилга авдаг мэтээр яригдаад байж болохгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтын шийдвэр гаргадаг байгууллага тул зарим нэг алдаатай шийдвэр байсан байх аваас тухайн цаг үед хамаарахгүй байсан ч өөрт хамаагүй мэтээр ярьж болохгүй. Хэн нэгэн буруутай этгээдийг олох гэсэн юм шиг буруутай өнгө аяс энд байгаад байна.

Тиймээс Бондын ажлын хэсгээс их зүйл хүлээж байгааг хэлмээр байна, та нар минь ажил хэрэгч хандаасай. Дараа нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Иргэдэд бондын талаарх үнэн зөв мэдээллийг өгөхөд чиглэлд ажиллана шүү. Бонтой холбоотой санамж бичиг байгуулна. Санамж бичгийн хүрээнд ярилцвал зүйд нийцэх байх. Орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлууд явдаг журмаараа явах тул бондын асуудлыг манай тойргийн ийм тийм асуудал гэж жижиг зүйл рүү татаж ярих нь зохисгүй гэж харж байна. Тиймээс жижиг тойрог, хувь улстөрчийн амбицаа хойш тавиад алс ирээдүйг харсан, Эрдэнэтэд юу хэрэгтэйг байгааг олж харж, бондын асуудалд хандаасай.

Сонгуульд ялсан хүмүүс хотыг муухай болгоод байгаа зүйл бол байхгүй л дээ. Бид байгаа мөнгөнийхөө хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудаа төлөвлөөд явж байна. Үндсэндээ 20-иод жилд улсын төсвийн хөрөнгө оруулалт Орхон аймгийг алгасаж, тойроод байгаа асуудал бий. Бусадтай жишихээр буруу юм билээ. Бид өнгөрсөн хориод жилд улсын төсвөөс дорвитой хөрөнгө оруулалт авч чадахгүй байгаа тул бондоо босгосноор хөрөнгө оруулалтын цаг хугацааг богиносгож чадах юм. Мөн түүнчлэн хөрөнгө оруулалтаа яаж богино хугацаанд, чанартай хийж дуусгах вэ, хийж байгаа хөрөнгө оруулал дээрээ хамтарсан хяналт шалгалтаа хэрхэн сайжруулж тавих вэ гэдэг нь илүү чухал байгааг сануулъя.

Хариуцлагаас мултрах хэлбэрээр бус хамтрах хэлбэрээр энэ асуудалд хандъя. Түүхэн шийдвэр гаргах гэж байгаа та бүхэнд талархлаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.