Орхон аймагт төрийн 96 байгууллагад 4319 төрийн албан хаагч ажиллаж байна

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаанаар орон нутагт чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг 2023-2026 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталлаа.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийг сургах болон ажиллах нөхцөлийг сайжруулснаар орон нутгийн бодлого, шийдвэрийн үр дүн, хэрэгжилт сайжирч, төрийн бүтээмжийн чанар, үйлчилгээний хүртээмж дээшилнэ гэж үзэж байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймагт төрийн 96 байгууллагад 4319 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.