Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв, 2026.10.22
Орхон -6° / 0°
  • USD 3584.23
  • EUR 4032.26
  • CNY 539.08

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын онол практикийн бага хуралд 400 гаруй төлөөлөгч оролцож байна

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын онол практикийн бага хурлыг Эрдэнэт хотод энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын онол практикийн бага хуралд 400 гаруй төлөөлөгч оролцож байна
“Эрдэс боловсруулалт-2026” олон улсын онол практикийн бага хуралд 400 гаруй төлөөлөгч оролцож байна · Зураг: ErdenetLife.mn

Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын онол практикийн бага хурлыг Эрдэнэт хотод энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 Өнөөдөр тус хурлын төлөөлөгчид Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тэргүүтэй төлөөлөл хүлээн авч, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, том төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өглөө.

 Эрдэс боловсруулалтын салбарын эрдэмтэн судлаач, инженер мэргэжилтнүүд нэг дор чуулж, шинэ судалгаа, үр дүн, боломж, шийдлээ хэлэлцдэг тус хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд найм дахь удаагийн хурал энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн болж буйгаараа онцлог юм.

 “Эрдэс боловсруулалт-2026” бага хуралд гадаад, дотоодын нийт 400 гаруй зочид төлөөлөгчид оролцох бөгөөд эрдэс боловсруулалтаар дэлхийд тэргүүлэгч Хятад улсын "Naipu Mining Machinery" компанийн Гүйцэтгэх захирал Zhang Guoliang тэргүүтэй 9 хүний бүрэлдэхүүн, Дани улсын "FLSmidth" компани болон гадаадын хөрөнгө оруулалттай “Цэцүүх трейд”, “Khaanzaa Service”, “Мэнхуй дэвшилтэт технологи” ХХК, Монголын уул уурхай, баяжуулах, металлургийн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдмин, Зэс Эрдэнийн хувь, Эрдэнэс Алт Ресурс зэрэг 20 гаруй компани, инженеринг, тоног төхөөрөмж, урвалж үйлчилгээний 15 компани, уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг 4 их, дээд сургууль, Уул уурхайн Мэргэжлийн холбоодын зөвлөл зэрэг 48 байгууллагын зочид төлөөлөгчид оролцоно. Мөн тэдний дотор уул уурхайн салбарын 22 хүндэт баяжуулагч, ахмад мэргэжилтнүүд болон МГТИС, ШУТИС, ЭЦИС-ийн 130 гаруй оюутан, судлаачид багтаж, эрдэс боловсруулалтын өнөөгийн байдал, хөгжил, салбарын туршлага, судалгаатай танилцахаар иржээ.

 Олон улсын бага хурлын эхний өдөр төлөөлөгчид, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай болон Эрдмин ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн музейг үзэж сонирхох бол дараагийн өдөр эрдэс боловсруулалтын чиглэлийн 10 гаруй илтгэл хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.

 Мөн энэ үеэр, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, технологийн дээжсээр үзэсгэлэн дэлгэж танилцуулахын зэрэгцээ сайн туршлагаа солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт хэлэлцээрүүд зохион байгуулагдана.

 М.БАЛЖИННЯМ

 Б.БАТТӨГС

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ