Үндсэн агуулга руу шилжих
Пүрэв, 2026.10.22
Орхон -6° / 0°
  • USD 3584.23
  • EUR 4032.26
  • CNY 539.08

Цахим залиланг таних zalilan.113.mn хуудас ажиллаж байна

Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна.

Цахим залиланг таних zalilan.113.mn хуудас ажиллаж байна
Цахим залиланг таних zalilan.113.mn хуудас ажиллаж байна · Зураг: ErdenetLife.mn

Цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг таван жилийн өмнө буюу 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн жил нийт цахим гэмт хэргийн 78 хувийг фэйсбүүк ашиглаж үйлдсэн бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд энэ тоо 2026 онд 60 хувь болж буурчээ. Энэ оны есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг гарсан байна. 

Цахим гэмт хэргийн улмаас 2025 онд иргэдэд 26.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөг битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар 28 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. 

Хуурамч хаяг, сэжигтэй холбоос, хуурамч сугалаа, бусдын нэр барьж мөнгө нэхэх зэрэг цахим залилангийн арга улам нарийн, зохион байгуулалттай болсон.

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг олгоход чиглэсэн www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна. Энэ цахим хуудсыг ашиглан цахим залилангийн түгээмэл аргыг таних, сэжигтэй холбоос болон имэйлийг шалгах боломжтой бөгөөд залиланд өртсөн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл, заавар, зөвлөгөөг тус системд багтаасан.

 Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол банк, арилжааны банкууд зэрэг холбогдох бүх байгууллага уялдаагаа сайжруулж хурдтай ажиллахын тулд нэг цэгт төвлөрөн ажилладаг олон улсын сайн туршлага нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Шинэ мэдээ