Талархал: "Хаан хүнс катеринг" ХХК -ийн халуун сэтгэлт хамт олонд баярлалаа

Талархал: "Хаан хүнс катеринг" ХХК -ийн халуун сэтгэлт хамт олонд баярлалаа

Аймгийн онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Ингэхдээ,

  • Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх;
  • Улсын онцгой комисс, Аймгийн  онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах;
  • Тусгаарлах байруудад хяналт тавих;
  • Ард иргэдэд шаардлага тавьж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлээр ажиллаж байна.Энэ үед хамгийн өндөр ачаалалтай уртасгасан цагаар  ажиллаж буй салбар бол Цагдаагийн алба хаагч нар,Эрүүл мэнд,МХГ ,Онцгой байдал Дотоодын цэрэг, зэрэг тусгай үүрэг хүлээсэн салбарынхан 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж байна."Хаан хүнс катеринг" ХХК-ийн хамт олон өнөөдөр постуудад үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт тусгайлан өдрийн болон оройн халуун хоол цайгаар үйлчилсэн байна. Ингэхдээ хоорондын зайг барин алба хаагчдад үйлчилгээгээ хүргэжээ. Нүд цавчилгүй үүрэгтээ ажилдаа үнэнчээр зүтгэж буй алба хаагч нар "Хаан хүнс катеринг" ХХК-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлжээ. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алба хаагч нартаа нийт Эрдэнэт хотынхоо  иргэдийнхээ өмнөөс  чин сэтгэлийн талархал иэлрхийлж байна. Нийгмийн хүнд цаг үед сэтгэлийн сайхнаар үйлчилгээ үзүүлсэн "Хаан хүнс катеринг" ХХК-ийн хамт олонд мөн талархалаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу