Тодруулга: Хөл хорионы хугацааг дуустал түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах боломжгүй

Тодруулга: Хөл хорионы хугацааг дуустал түрээсийн орон сууцанд  иргэдийг оруулах боломжгүй

Түрээсийн орон сууцны 315 байрны 217-г нь иргэдэд түрээслүүлэх сугалааг энэ сарын эхний өдрүүдэд  зохион байгуулсан .Сугалаанд оролцсон иргэд  нэг, хоёр, гурван өрөөг түрээслэхээр саналаа түлхүү өгсөн бөгөөд журмын дагуу  1-3 өрөөг сугалаанд оролцуулан  хуваарилсан байна. Одоо  худалдан борлуулах 98 байрнуудын тухайд зөвхөн  нэг өрөө байрны сонголт үлдсэн бөгөөд талбайн хэмжээний хувьд 34,27, 40,27, 43,12 гэсэн м.кв сонголтууд байгаа гэв. Үлдээд буй 98 байранд 150 гаруй иргэн өргөдөл өгсөн эдгээр өргөдөлөөс сонгон шалгаруулж иргэдэд худалаалах юм. Улс орон даяар хөл хорио тогтоосон цаг үед сугалаанд оролцож түрээсийн орон сууцанд орохоор болсон иргэд хэзээ нүүн орох боломжтойг тодруулж өгөхийг хүссэн бөгөөд ажлын хэсгийн ахлагч Аймгийн Засаг Даргын орлогч А.Түвшинжаргалаас уг асуудлыг тодрууллаа. 

-Түрээсийн орон сууцанд орохоор болсон 217 иргэний нүүлгэж шилжүүлэлтийн асуудал хэзээ тодорхой болох бэ?

Түрээсийн орон сууцны сугалаагаар иргэдэд ил тод нээлттэй зохион байгуулж шалгаруулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зохион байгуулалтын зарим нэг ажилд хүндрэл учраад байгаа юм. Учир нь Хөгжлийн банкнаас түрээсийн орон сууцыг аймагт бүрэн хүлээлгэж өгөх ажил хөл хорионы улмаас хойшиллоо.Хөгжлийн банкнаас бид орон сууцыг  нэг бүрчлэн хүлээн авах журамтай. Бусад асуудлын тухад улсын бүртгэлийн гэрчилгээ гарчихсан иргэдийн гар дээр очиход бэлэн гэж ойлгож болно. Хөл хорио цуцлагдаж Хөгжлийн банкнаас комисс ирж ажилласнаар албан ёсоор Орхон аймаг хүлээн авах болно.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /5/

Түрээсийн мөнгөө байршуулсан учраас хурдан ормоор байна. Наана нь өөр байранд түрээс давхар төлөөд яваад байна шүү дээ.

ЗЗЗЗЗ

11 сарын төлбөрөө төлсөн шүү дээ. Хүйтрэхээс өмнө хурдан ормоор байна

М

Hugjlin bank aimagt hulelgej ugluu gd garin useg enter zuraltsad bsn medee ug n yvsandaa aimagt buh medel irlee gd. Odo blsn chin hugjilin bank Ch gh shig buun hund surtal ymada

Mz

Байрандаа хурдан ормоор байна. Даруй энэ асуудлаа шийдэж өг.

Ж

Бид мөнгөө төлсөн

Ж

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу