Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомт Алтанбулаг боомтод ажилладаг ачаа тээврийн ажилтнаас үүсэлтэйг тогтоожээ

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомт Алтанбулаг боомтод ажилладаг ачаа тээврийн ажилтнаас үүсэлтэйг тогтоожээ

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон

 тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлсэн билээ. 

2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд:

  1. Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо,
  2. Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомтын тухайд Алтанбулаг боомтод ачаа, тээвэртэй ажилладаг дунд эргэм насны эрэгтэй хүн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг эрэгтэй аравдугаар сарын сүүлээр халдвар авсан байж болзошгүй гэсэн таамгийг гарган үргэлжлүүлэн судалж байгаа юм байна. 

Ямартай ч Улсын онцгой коммис долоо хоногийн дотор Сэлэнгэ аймгийн бүх иргэнийг коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Халдвар авсан иргэн Дархан-Уул аймгаар зорчсон маршруттай байгаа нь халдвар Дарханд тарсан байх гэж үзэхэд хүргэжээ. 

Одоогоор Дархан-Уул аймгийн иргэдийн 13 орчим хувьд коронавирусийн шинжилгээ хийгээд байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу