Онцгой комисс: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 409 иргэн, дам хавьтал судлагдаж байгаа нэмж батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй

Онцгой комисс: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 409 иргэн, дам хавьтал судлагдаж байгаа нэмж батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй

 Өнөөдөр Эрдэнэт хотод нэмж батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Аймгийн хэмжээнд нийт /17/ батлагдсан тохиолдол бүртгэсэн байна. ХӨСҮТ-рүү батлагдсан иргэдийг бүрэн шилжүүлсэн.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 409 иргэн, дам хавьтал судлагдаж байна.

Одоогоор нийт дам хавьтал: 4700 иргэн байна.

Нийт 6 ажиглан тусгаарлах байранд ойрын хавьталын нийт 150 иргэнийг авч тусгаарлаад байна. Үүнээс Халдвартын тасагт нийт 4 иргэн байна. Нийт 31 албан хаагч тусгаарлах байранд ажиллаж байна.

Гэрийн тусгаарлалт хяналтанд 297 хүүхэд байна.

Түргэвчилсэн оношлогооны 12 цэгээр 11 сарын 21-22 хооронд 4966 хийгдсэн.

Үүнээс түр цэгт 1630, Эрдэнэт үйлдвэр 3336 иргэний шинжилгээ хийгдсэн.

Нийт 7253 сорьцонд шинжилгээ хийгдээд байна. Үүнээс PCR баталгаажуулах шинжилгээнд 719 хийгдсэн.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 3336 сорьцонд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үргэлжлүүлэн хийгдэж байна.

12 түр цэг 09:00-20:00 цагийн хооронд сургууль цэцэрлэг болон бусад тархвар судлалын заалттай иргэдийн шинжилгээг авна.

Сайн дурын шинжилгээ одоогийн байдлаар хийгдэхгүй бөгөөд шинжилгээ өгөх хүсэлтийн бүртгэлийг 7035-3666 дугаарт авч байна.

Өнөөдрөөс эхлэн хүнс түгээлт гарч ажиллаж эхэлсэн. Идэшинд явах хүсэлтэй иргэдийн асуудлаар ажиллаж байгаа гэвч Булган аймгийн сумдуудад манай иргэдийн нэвтрүүлэх зөвшөөрөл өгөхгүй байна гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу