Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна.
Оюутнууд хэрхэн шинжилгээ өгөх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Энэ талаар ЭМЯ-наас “Оюутнуудаас шинжилгээ авах ажлыг Боловсролын яамнаас хуваарь гаргах хүртэл түр зогсоосон. Хуваарь гарахаар шинжилгээ авч эхэлнэ. Одоогоор нутаг буцах иргэдээс шинжилгээ авч байна. Оюутнуудын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллэж байгаа тул хичээл сургуульдаа хамрагдаж байгаа” гэлээ.
Харин БШУЯ-ны хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан "Одоогоор ажлын хэсэг мэдээлэл цуглуулж байна.
Оюутнуудаас шинжилгээг байранд нь авах төлөвлөгөөтэй байгаа. Албан бус мэдээллээр арванхоёрдугаар 8-наас шинжилгээ авах талаар яригдаж байна. Нийт 12,000 гаруй оюутан дотуур байранд амьдарч байгаа. Бэлтгэл ажлаа хангаад, шинжилгээг авч эхэлнэ" гэсэн хариулт өглөө.
















СЭТГЭГДЛҮҮД /0/