Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бичгээ үзүүлээд авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч болно

Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бичгээ үзүүлээд авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч болно

"Эмээлт" шалган нэвтрүүлэх товчооны нөхцөл байдал ямар байгаа талаар ТЦА-наас мэдээлж байна.

“Хот хоорондын зорчигч тээвэр Драгон, Тэнгэр плаза, лавай гэсэн гурван газраас хөдөлж байгаа. Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийг буцааж байна.

Иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд бичгээ үзүүлээд шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч болно. Хүрэх газраа очсон тохиолдолд гэрийн дэглэмээ үргэлжлүүлэн сахих ёстой. 

Хувийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэдэд цаг харгалзахгүй.Хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайн хангахыг уриалж байна.

Голомт гарсан аймгууд болох Архангай, Сэлэнгэ аймагт гацсан иргэд нийслэл хот руу орж ирэх боломжгүй.

Халтиргаа гулгаа ихтэй байгаа тул болгоомжтой байх, хурдыг 80 километр цагаас хэтрүүлэхгүй байх, суудлын бүсээ зүүх шаардлагатай. Хэдийгээр хар харагдаж байгаа ч гэсэн мөстөөд гөлийсөн байна. Тиймээс жолооч нар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. 

Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах 78 мянга орчим иргэн, орон нутгаас нийслэл рүү орох 25 мянган иргэн байна. Нийт 104 мянга орчим иргэн шинжилгээнд хамрагдаж, Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас нийслэл рүү ирэх нөхцөл байдал үүсээд байгаа.

Хувийн 28 мянган тээвэр, хот хоорондын 50 мянган тээврийн хэрэгслээр иргэд зорчино. Шинжилгээний хариугаа авсан QR кодтой хүндэтгэн үзэх шаардлагатай 18 байгууллагын ажилчид чөлөөтэй орж гарч байгаа ” гэж ТЦА-аас мэдээллээ.Орхон аймгийн тухайд буцах иргэд шинжилгээгээ бүрэн өгч дууссаны дараа хариугаа аван 12-р сарын 7 ны өдрөөс эхлэн хөдөлгөөн нээгдэх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу