Өнөөдөр болсон Аймгийн онцгой комиссын мэдээллийн үер Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө. Өнгөрөгч 7 хоногт Цагдаагийн газар иргэн, хуулийн этгээдээс 197 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. Энэ хугацаанд 11 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 7 бүртгэгдэж өмнөх 7 хоногоос 6 дахин нэмэгджээ. Энэ нь иргэдийн хяналт суларч, хэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай болсоныг харуулж байна.Согтуугаар үйлдэгдсэн хэрэг зөрчилд хаанаас архи авсан, хаана хэнтэй хэрэглэсэн зэрэг нэмэлт шалгалтыг хийж байгаа бөгөөд хөл хорионы үер хууль зөрчсөн газруудад арга хэмжээ авч ажиллана гэв. Зөрчлийн хүрээнд архи согтууруулах ундаа худалдсан 6 дэлгүүрийг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэжээ..
Мөн эхнэр нөхөр 2 дуудлагаар архи зарсан зөрчлийг илрүүлж, шүүхийн байгууллагат шилжүүлсэн байна. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй хүнсний дэлгүүрт байгаа архи согтууруулах ундааг тоолж, лацдан далд хийлгэх, лангуун дээр архи тавихгүй байх арга хэмжээг авч эхэлсэн тухай ЦГ-ын хэв журмын тасгийн дарга Б.Эрдэнэхүү мэдээлэл өглөө.
















СЭТГЭГДЛҮҮД /0/