1975 оны 12-р сарын 11-ний Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарсан түүхтэй. Ийнхүү Булган аймгийн харъяанд байсан хороог Эрдэнэт хот болгох түүхэн шийдвэр гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг аймгийн ИТХ-ын Хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 01 дүгаар тогтоолоор "Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэрийг гарсан юм.
Зуунд дуурсагдах алдрын эзэд болсон Эрдэнэтчүүддээ зориулан Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймгийн телевизүүдийн холбоо хамтран "Эрдэнэтчүүд бид хамтдаа" цахим уулзалт тоглолтыг хийх гэж байгаа билээ.Энэхүү цахим тоглолт нь нийт 3 цагийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Орхон аймаг буюу Эрдэнэт хотын үе үеийн удирдлагууд болон алдартнуудын төлөөлөлтэй цахимаар уулзаж, урлаг соёлын одууд, тэдний мэндчилгээг хүргэж, Эрдэнэт хотынхоо уран бүтээлчдийн тоглолтыг шууд цахимаар хүргэх юм.Цахим тоглолтыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх телевизүүд нэгэн зэрэг цацан хүргэхээс гадна сайтууд сошиал орчинд өөрсдийн хуудсаараа хүргэх юм.
Та бүхэн 12 сарын 11-ны өдрийн 19:00 цагт Орхон аймгийн бүх телевизүүд сошиал орчноор энэхүү цахим тоглолтыг хүлээн авч үзээрэй...

















СЭТГЭГДЛҮҮД /0/