Эрдэнэтэд гацсан иргэдийг Нийслэл хот руу явуулах ажлын хүрээнд 12-р сарын 07ны өдөр Эрдэнэт хотоос 16:00 цагт хөдөлсөн 40 зорчигчтой автобусс хээр буюу тодруулбал 22-ын товчоон дээр хоносон тухай мэдээллийг зорчигчдын зүгээс цахим хуудсанд байршуулсан юм.Тухайн автобусс ямар шалтгаанаар хээр хонох болсон талаар тайлбарлахад 3 зорчигч шинжилгээний хариугаа хуурамчаар үйлдсэн буюу Эрдэнэт хотоос явахдаа PCR шинжилгээгээ өгөөгүй байв..Тухайн иргэд Улаанбаатараас ирэх үед өгсөн шинжилгээний бичгийг ашигласан байж. Үүний улмаас зорчигчид хээр хонож хүнд байдал үүсчээ. Зорчигчдын дотор 9 настай хүүхэд, өндөр настай ахмад, хүнд өвчтэй иргэн, жирэмсэн эмэгтэй байсан тухай ярьж байгаа юм. Уг асуудлыг иргэд Аймгийн онцгой комиссын буруутай үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Хяналт сул ариутгал халдваргүйтгэл сайн хийгдэхгүй бөөгнөрөл үүсгэж байгаа тухай мөн шүүмжилсэн байв. Тухайн зөрчил гаргасан 3 иргэнийг нягтлаж шалгаагүй суулгасны улмаас иргэд шөнийн хасах -23 градус хэмтэй хүйтэнд хээр хонолоо хариуцлагыг хэн үүрэх бэ? хэмээн бухимдалаа илэрхийлжээ.Иргэдийн зүгээс шүүмжилж буй бас нэг асуудал бол шинжилгээний хариу маш удаан гарч байгаа явдал 48 цагийн дотор гэсэн атлаа 3-4 өдөр болж хойшлоод байгаад бухимдалтай байна гэжээ. Энэ нь зорчих хөдөлгөөн хийх хугацааг удаашруулж хүлээлт үүсгэж байгааг хэлсээр байна. Халдвартай аймаг хотоос ирж буй иргэд PCR шинжилгээгээ өгч зорчих ёстой. Уг шинжилгээний хариу 3-4 хоногийн дараа гарч байгаатай холбогдуулан иргэд хариугаа хүлээж бухимдал дагуулсаар байна.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















Huuramchaar bichig uildsen iergediig hariutslaga hileelgeechee uursduu uhamsartai bwal yu gj irged heer honoj buhamdhawdee
Galbadrahk