Нууцаар шинэ жилийн баяр тэмдэглэх зөрчил гаргасан хоёр ААН-ийг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ

Нууцаар шинэ жилийн баяр тэмдэглэх зөрчил гаргасан  хоёр ААН-ийг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ

Өнгөрөгч 11 -р сард ЗГ-аас гарсан шийдвэрт шинэ жилийн баярыг энэ жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон. Гэтэл сүүлийн өдрүүдэд иргэд найз нөхдөөрөө хамт олноороо олон нийтийг хамарсан баярын үйл ажиллагааг нууцаар амралтын газруудад хүний хөлнөөс хол  зохион байгуулах зөрчлүүд ихээхэн гарах болсонтой холбогдуулан Засаг даргын шуурхай зөвөлгөөн дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч хяналтаа сайжруулахыг үүрэгдсэн. Тус арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Цагдаагийн газраас хэд хэдэн зөрчлийг илрүүлж  хоёр аж ахуй нэгжийг тус бүр таван сая төгрөгөөр торгожээ. Орхон аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй  амралтын газруудад  олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх захирамжийг дахин хүргүүлж анхааруулсан байна. Баяр ойртож буй эдгээр өдрүүдэд ЭМЯ-аас иргэдэд хүргүүлж буй зөвлөмж айл ах дүүсээрээ баярыг тэмдэглэхгүй байх худалдааны газраар явахдаа амны хаалт зайгаа маш сайн барихыг сануулсаар анхааруулсаар байна.

Гэр бүлийн хүрээний халдвар өндөр байгаа тул баярын өдрүүдэд анхааралтай гэр гэртээ зочин урихгүй тэмдэглэхийг уриалж байна. 

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

zavaan yuma neere

setgegdel

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу