Орхон аймаг: Баярын өдрөөр гэмт хэргийн шинжтэй дуудлага ирээгүй ч зургаан иргэн эрүүлжүүлэгдэж нэг иргэн согтуугаар жолоо барьжээ

Орхон аймаг: Баярын өдрөөр гэмт хэргийн шинжтэй дуудлага ирээгүй ч зургаан иргэн эрүүлжүүлэгдэж нэг иргэн согтуугаар жолоо барьжээ

Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 2020 оны 12 дугаар сарын 30-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл  өндөржүүлсэн бэлэн байдалд  үүрэг гүйцэтгэж байна.

Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон явган эргүүл 24 цагаар ажиллажээ. Он солигдох баярын өдрөөр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж агсан согтуу тавьсан дуудлага цөөнгүй ирсэн бол гэмт хэргийн шинжтэй дуудлага ирээгүй байна. Нийт 50 орчим дуудлага ирсэн бөгөөд эрүүлжүүлэх байранд зургаан иргэн хоносон байна.Баярын өдөр  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нэг  зөрчлийг таслан зогсоосон байна. Өмнөх жилтэй харьцуулахад гэмт хэргийн зөрчлийн тоо эрс буурсан үзүүлэлтэй байсан гэв. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу