Орхон аймаг: Спорт заал,фитнэсс, дугуйлан секц, саун зэрэг үйлчилгээний байгууллагууд нээгдэх эсэх талаар санал яригдаж байна

Орхон аймаг: Спорт заал,фитнэсс, дугуйлан секц, саун зэрэг үйлчилгээний байгууллагууд нээгдэх эсэх талаар санал яригдаж байна

2021.01.18 Засаг даргын шуурхай зөвөлгөөний үер Засаг даргын орлогч  М.Түмэнжаргал: Улаанбаатар хотод зарим чиг үүргийн байгууллагууд нээгдэх гэж байгаатай холбогдуулан Аймгийн онцгой комисс хуралдаж зарим судалгааг танилцуулах хэрэгтэй байна. Фитнесс заал, цанын бааз ганцаарчилсан сургалтууд зэргийг нээн ажиллуулах тал дээр арга хэмжээ авч ажиллах санал гаргасан юм. Санал хэрхэн шийдвэрлэгдэх талаар иргэдээс асуултууд ирсээр байгаа бөгөөд Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө онлайн хурал зарлаж зарим судалгаа мэдээллийг танилцуулж байгаа бөгөөд  спорт заал,фитнэсс, дугуйлан секц, саун зэрэг үйлчилгээний байгууллагуудыг нээх санал яригдаж байна. Ингэхдээ тэд хүний тооны хязгаартай халдвар хамгааллын дэглэмээ барьж үйлчилэх журмыг мөрдөх зэрэг олон асуудал хөндөгдөх юм. Одоогоор АОК хуралдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна. Хурлаас гарсан шийдвэрийг тун удахгүй дэлгэрэнгүй  танилцуулна гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу