Аймгийн ОК: Ресторан, баар, караоке, паб-г түр зогсоосон хугацааг 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгалаа

Аймгийн ОК: Ресторан, баар, караоке, паб-г түр зогсоосон хугацааг 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгалаа

 Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 1 хичээлийн танхимд 10 сурагчтайгаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах.

Нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр спорт зааланд тоглох болон 1 удаа 10 хүн буюу 1 хүнд 4м/кв талбай ноогдохоор тооцож секц, дугуйлан, сургалт, хэлэлцүүлэг, семинар, курс, саун, дамжаа, фитнесс, спиннингээр хичээллэх үйл ажиллагааг өглөө 10.00 цагаас орой 20.00 цагийн хооронд зохион байгуулах.

Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааг өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрсөн хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа (рестораны архи согтууруулах ундааны үйлчилгээ, баар, караоке, паб)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа (хичээл, цугларалт, сүм хийдийн хурал, үзвэр, хонжвор, РС тоглоом, уралдаан тэмцээн)-г түр зогсоосон хугацааг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг дуустал сунгах.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу