БНСУ-аас эх орондоо ирэхээр 4,870 иргэн өргөдөл гаргажээ

БНСУ-аас эх орондоо ирэхээр 4,870 иргэн өргөдөл гаргажээ

Монгол Улсаас БНСУ-д суулгаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 4,870 иргэний өргөдлийг хүлээн авчээ.

Өргөдөл гаргасан иргэдийн

  • 48 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 321 буюу 6 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 80 буюу 1,9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 90 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 8 буюу 0,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 4323 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Энэ сарын 31-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар төлөвлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Түүнчлэн ирэх сарын нислэгийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргасан бөгөөд тухайн улсуудаас зөвшөөрөл өгсний дараагаар олон нийтэд мэдээллэнэ гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу