Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги буюу төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг нэг хичээлийн танхимд 10 сурагчтайгаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан тодорхой цагийн хуваарьтайгаар зохион байгуулах шийдвэр гарсан бөгөөд Орхон аймагт энэ давтлага ЕБС-ийн 12 ангийн төгсөгчтэй арваннайман сургууль дээр явагдаж эхэллээ.
Энэ жил 12 дугаар анги төгсөх нийт 1247 сурагч байгаа бөгөөд тэд 4 цагийн хугацаатай давтлага хичээл авах юм байна. Давтлага хичээлийн цагийн хуваарийн хувьд өглөө 09:00 - 10:00 цагуудаас эхлэж байгаа юм байна. Зарим сургуулийн хувьд сургалтын онцлогоос хамаарч ёсдүгээр ангиудад давтлага хичээл авч байгаа гэв.
















СЭТГЭГДЛҮҮД /0/