2020 оны орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН эрх мэдлийнхээ хуваарилалтыг хийж, засаг барьсан намын жаргалыг амсч байгаа шигээ нөгөө талдаа ялсан намын зовлонг эдэлж эхэллээ гэвэл нэг их хилсдэхгүй бизээ.
Нутгийн удирдлагын ордон хавиар эргэлдэж, амлалт нэхэх албан тушаал горилогчид шагналааа хүртчих санаатай сууна. Эрх баригчид харин эхийг нь эцээж, тугалын нь тураахгүйхэн шиг хуваалтаа хийхгүй бол ар өврөөс чулуу шидэх нөхдүүд олширсон энэ цаг дор асуудлыг зохицуулж амлалтаа биелүүлэх албан тушаалуудаа ил далд хэлбэрээр ажин түжин үргэлжлүүлж сүүлийн өдрүүдэд ээлж дараалан ашиглалтанд орж буй зарим газруудад эхний амлалтуудаа томилсоор явна.Тухайлбал "Залуучуудын ордон" сэмхэн хийгдсэн энэ томилгоо нэг удаагийн сонгуульд туслах хийсэн нэгэн улаан ногоон гэрлээр томилогдсонд намын нөхдийн нүдийг орой дээр нь гаргажээ. "Соёлын" төв түүний даргад томилогдож буй хүмүүс мөн адил намын даргын сонгуульд итгэлд менежер хийсэн эрхэмүүд байх жишээтэй. Өмнөх засаг даргын туслах өнөө маргаашгүй нэгэн байгууллагын даргаар очихоор зэхэж байгаа зэргээс харвал залуучуудад амласан албан тушаалууд энэ мэт аажим аажмаар хийгдэх бололтой. УИХ-ын сонгуулиар намынхаа даргын талд итгэл зүтгэлээр ажилласан нөхдүүд эвтэйхэн эвээ олоод ажлын байруудад томилогдож байгаа бол намынхаа эсрэг ам хэлээ билүүдсэн гэдэг шалтгаанаар намын даргаасаа банг хүртсэн хүмүүс ч энэ дунд байгаа юм.
Ардын нам аливаа зөрчил хэрүүлээ хамраараа ч гадагшлуулах дургүй улс гэхдээ тэсэн тэснэ гэхэд яаж тэсэх бэ? гээд гомдол бухимдал тээж яваа ахмад гишүүд нэг өдөр тэсрэхэд бэлэн суугаа гэлцэв. Ардчилсан нам шиг ил цагаандаа гараад “алалдахгүй” ч ханцуйндаа “хутгаа” нуугаад ар өврөөс нь дүрээд эхэлдэг зангаа тэд мэдээж тавихгүй нь лавтай.
Харахад эвтэй ч эрх ашгийн төлөө өштөн дайсантайгаа өвөртөө орж чаддаг энэ чадвар зөвхөн улс төрч хүнд л байдаг болов уу? гэмээр
Ялагдал хүлээсэн АН-ын хувьд намын шинэчлэл тамга тэмдэг ярих зовлон үлдсэн бол ялсан МАН-ын хувьд эрх мэдлээ хувааж эдлэх гэдэг том даваатай нүүр тулсаар гэхдээ тэдэнд намчидаа төрд том суудалд суулгах гэтэл төрийн албаны хуулийн шинэчлэлт ихээхэн чөдөр тушаа болж буй.
Засаг дарга өөрийн ажлын албандаа зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээ мэдэгдсэн бүтцийн өөрчлөлт хийх болно хэмээсэн. Энэ бүтэц энэ долоо хоногоос эхлэх хэлтэс агентлагуудтай хийх үр дүнгийн гэрээтэй холбоотой байж ч мэдэх юм.
Ирэх дөрвөн жилд Эрдэнэт хотод МАН-ын мөрийн хөтөлбөрийг хөрсөнд буулгаж хэрэгжүүлэхэд чадвартай баг хэрэгтэй.
IT технологийн хот болно үүнээс гадна шинээр төлөвлөж боловсруулсан ажлууд асар их энэ бүгдийг хийхэд авхаалж самбаа сайтай боловсон хүчний хичээл зүтгэлгүйгээр газарт буулгахад тун хэцүү тиймээс Засаг даргын тухайд гараа сайн бол бариа сайн гэдэгчилэн багаа сайн бүрдүүлээд урагшлахаас өөр аргагүй. Албан тушаал болгоноо амлалтаар томилоод явбал ард нь ирэх эрсдэл өндөр нам дагасан цүнх барьдаг хов сайн зөөдөг бус толгойдоо мэдлэгтэй нь тунаад үлдэх учир эртнээс боловсон хүчнийхээ боловсруулалт тал дээр Ардын нам бодлого боловсруулж ажиллах хэрэгтэйг төрийн албаны хуулиуд тэдэнд анхааруулсаар...
Үнэмлэхүй ялах нь сайхан ч зална гэдэг амаргүй ажил. Ямбаа эдэлсэн шигээ ялаа үүрэх ёстойгоо эрх баригчид эрх биш гадарлаж байгаа биз ээ.
ЭРХ мэдлийг чинь эргүүлж чадах илүү хүчтэй ЭРХ мэдэл Эрдэнэтийн иргэдэд байгаа гэдгийг битгий мартаарай...
















tugsgul bol estoi tim shu
irgen