“ӨРГӨСТ ТОРНЫ”цаана гэмтсэн далавчаа эдгээгээд холын холд суугаа элэг зүрхний хайртай бүхэндээ яаран яаран очихын төлөөх итгэлээр гол зогоож буй ээжүүд эмэгтэйчүүд хамгийн хайртай хүмүүсээсээ хол эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйчүүдийн сэтгэлийн угт орших шаналалыг бага ч болов дэвтээхээр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр ШШГЕГ-ын харьяа 407 ангид ял эдлэж буй Орхон аймгийн харьяат эмэгтэйчүүдээс баярын энэ өдөр баярлуулахыг хүссэн хайртай хүмүүсийнх мэдээллийг авч Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран баярын бяцхан бэлгийг тэдний ээждээ, охиндоо эгчдээ хайраа шингээж сэтгэлээ дэвтээн сийрүүлсэн захидлын хамт хүргэж өглөө. Ял эдлэж буй эмэгтэйчүүд бүгд 2-4 хүүхэдтэй бүгд өрх толгойлсон ээжүүд 3-4 хүүхэдтэй ээжүүдийн тухайд хүүхдүүдээ нэг дор байлгах боломжгүйгээс айл, айлаар явуулахаас аргагүй байдаг байна.
Ээжээсээ, ахаасаа, эгчээсээ дүүгээсээ элэг бүтэн амьдралаасаа тусгаарлагдсан хүүхдүүдийн сэтгэлийн шаналал үнэхээр эмзэглэм. Ээжээс нь охиноос нь захидал иржээ гэх утасны ярианаас л догдлол мэдрэгдэж аяга дүүрэн нулимстай угтсан тэд бүгд энэ жил ардын хувьсгалын 100 жилийн ойгоор төр өршөөлийн хуулийн зарлиг гаргах болов уу гэсэн итгэл хүлээлт тээж байгаагаа ярвсан юм. Нэг удаа баярын бэлэг хүргэж өгөөд энэ үйл ажиллагаа зогсохгүй ялаа эдлээд гарч ирэх хүртэлх хугацаанд үр хүүхдийнх амьдарч буй орчин нөхцлыг судлан шаардлагатай зүйлсээр туслаж асран хамгаалах ажлыг үргэлжүүлэн эргэж тойрч анхаарал хандуулахаа Орхон аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Үүрийнтуяа илэрхийлсэн юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/