Улаанбаатар чиглэлд зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн тодорхой журмаар хязгаарлах болсон талаар Дархан-Уул аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ.
Вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэд, автомашинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж.
Сэлэнгэ аймагт Улаанбаатар хот болон коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл мөн зогсоожээ.
Улаанбаатар хотод коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан, аймгууд руу өвчлөл тархах магадлал өндөр байгаа тул Аймгийн Онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
Мөн Хэнтий аймагт гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Сүхбаатар аймаг мөн адил Улаанбаатараас зорчин ирэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаагаа тус аймгийн ОК-оос мэдээллэсэн байна. Төв аймагт халдвар гарсантай холбоотой хөдөлгөөнийг хязгаарлаж тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зарим томоохон үйлдвэр худалдааны төвүүдийг хэсэгчлэн хаасан байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/