Аймаг, орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт ТАВДУГААР сараас эхэлнэ

Аймаг, орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт ТАВДУГААР сараас эхэлнэ

Халдвартай нь тогтоогдсон хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна

Монгол улсын шадар сайд С.Амарсайхан: “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудал буюу аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг орон нутгийн удирдлагууд нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцож, өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гарган, шаардлагатай зохицуулалтыг хийхийг үүрэг болгож байна” гэв.

Аймаг орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт 5 дугаар сараас эхэлнэ. Иймд орон нутаг дахь түргэн оношлуур, PCR шинжилгээний төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц бололцоогоо тодорхойлж, нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засаг дарга нарт даалгажээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу