Шийдвэр: Цэргийн баярыг нийтээр тэмдэглэхийг хориглолоо

Шийдвэр: Цэргийн баярыг нийтээр тэмдэглэхийг хориглолоо

Засаг дарга С.Батжаргал цахим хурал хийж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлийг өглөө.

Учир нь нийслэл Улаанбаатар болон, Архангай, Төв, Хөвсгөл аймгуудад коронавируст халдварын батлагдсан тохиолдол гарч, халдварын тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн нийт ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж хариуцлагатай байх хэрэгтэйг анхаарууллаа.

Түүнчлэн:

- Ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавих.

- Үйлчлүүлж буй иргэдийн халуун хэмжих, QR код уншуулах, амны хаалттай иргэнд үйлчлэх, гар ариутгагч байршуулах.

- Удирдлагууд хуваарилагдсан багууддаа ажиллаж ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах.

- Иргэдтэй харилцахдаа амны хаалт тогтмол хэрэглэх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах нөхцөл шаардлагыг бүрдүүлж ажиллах.

- 3-р сарын 17, 18-ны өдрүүдэд Цэргийн баяр тэмдэглэхгүй байх. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу