Монгол цэргийн баярын өдөр цэргийн ангийн албан хаагч учир битүүлгээр амиа алджээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн. Уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга ,цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: 3-р сарын 15 ны өдөр Баян-хонгор аймгийн есөн булаг суманд оршин суух хаягтай иргэн "Б" нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн байцаах ажил явагдаж байна. Нас барсан иргэн тухайн аймагт байрлах зэвсэгт хүчний ангид ажилладаг нэгэн болох нь тогтоогджээ.Нас барсан шалтгааны тодруулахаар ажиллаж байна гэв.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
















СЭТГЭГДЛҮҮД /0/