Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан эрэгтэйчүүдийн талаарх сүүлийн үеийн тоон мэдээллийг гаргажээ.
Монгол эрэгтэйчүүдийн дунджаар 66 насалдаг бол 29 насандаа гэрлэдэг. Боловсролын байдлыг харвал 25 хувь нь дээд боловсролтой бөгөөд сард дунджаар 1.4 сая төгрөгийн цалинтай үйлчилгээ, ХАА, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Цэргийн алба хаасан эрэгтэйчүүдийн тоо жил ирэх тутам буурч байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. Цэргийн алба хаасан эрэгтэйчүүдийн насны бүлгээр ангилан харвал, 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 86.6 хувь, 50-59 насныхны 87.5 хувь, 40-49 насныхны 68.2 хувь цэргийн албан хаажээ.
Өрх толгойлон амьдардаг эрчүүдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн үзүүлэлтэй гарч. Энэ нь хань ижилээ алдсан эрчүүд бус хаягдаж үлдсэн эрчүүд давамгайлж үр хүүхдээ асран хүмүүжүүлж байгаа аавууд ч мөн багтсан байна. Орхон аймагт 2019 онд хийгдсэн судалгаа мэдээллээс харвал 240 гаруй эрчүүд үр хүүхдээ асран өрх толгойлон амьдарч байгаа тоо гарчээ.
Бид өрх толгойлсон ээжүүдийн эрхийг л ярьдгаас эцгийн талаар тэр бүр асуудал хөндөөд байдаггүй. Монгол улсын хэмээнд гаргасан статистик судалгаагаар бол өрх толгойлсон 16419 эцэг байдаг гэх. Үүний цаана гэрлэлтээ цуцлуулаагүй ч эхнэрээсээ салсан, эхнэр нь гадаадад ажиллаж амьдардаг зэрэг олон шалтгаанаас үүдэн ганц бие амьдралаар амьдарч буй аав нар цөөнгүй биз ээ. Тэдний талаарх нарийн судалгаа ч алга, бас аав нарт зориулсан төсөл хөтөлбөр, хандив тусламж ч байдаггүй гэхэд хилсдэхгүй. Товчхондоо, өрх толгойлсон эцгүүд анхаарлын гадна үлдсэн нийгмийн нэг давхарга болжээ. Тэдэнд зориулсан төсөл хөтөлбөр, хандив тусламж байдаггүй гэвэл нэг их буруудахгүй.Өрх толгойлсон аавуудын зөвөлгөөнийг Орхон аймагт 2018 онд "Айл" төслийн хүрээнд зохион байгуулж байв. Тухайн үед зөвөлгөөнд оролцсон аавуудын ажилгүйдлийн түвшин харьцангуй бага харин тэдэнд үзүүлдэг төсөл хөтөлбөр халамжийн бодлого огт байдаггүй талаар тэд хөндөж байв. Хамгийн багадаа хоёр дээд тал нь зургаан хүүхдээ өөрөө өсгөж буй аав нар тус зөвөлгөөнд оролцож дуу хоолойгоо илэрхийлсэн байдаг.
Ер нь өрх толгойлсон аавуудад ямар бэрхшээл тулгардаг бол? Тэдний талаар олон нийт хэр мэдээлэлтэй байдаг вэ? Энэ талаас харахад нийтлэг тулгамддаг асуудал хүүхдийн хүмүүжилд аавуудын оролцоо чухал байдаг ч хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй нь бас нэгэн бэрхшээл гэнэ. Ялангуяа өрх толгойлсон аавууд ээжийн үүргийг давхар гүйцэтгэх нь амаргүй гэдгийг онцолж байсан юм. Тэд хүүхдүүдээ тэжээхийн тулд ажиллаж бас хүүхдэдээ цаг гаргах, ярилцах нь ээжүүд шиг нээлттэй байж чаддаггүй гэнэ. Төрөөс халамж дэмжлэг авсангүй гэж нэг ч удаагүй гомдоллож үзээгүй, эхийн хайрыг орлож хүүхдүүдээ өсгөж яваа ганц бие аавуудад ч бас өрх толгойлсон ээжүүдтэй адил олон бэрхшээл тулгардаг нь нууц биш. Тэд ч бас ээжүүдтэй адил хүүхэд асарсны тэтгэмж авч, ээжүүдтэй адил эрх эдлэх эрхтэй.
















СЭТГЭГДЛҮҮД /0/