Орхон аймгийн Шуурхай штабын үйл ажиллагааг иргэдэд хүргэж буй мэдээ мэдээлэлтэй холбон тайлбарлахаас аргагүй билээ. Энэ удаад иргэдэд мэдээлэл хүргэх лавлах утасны ард ажиллаж байгаа оператор буюу эгэл жирийн ажилтны сэтгэгдлийг хуваалцсан юм. ЭМГ -ын Сум өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн тодруулбал шуурхай штабын ээлжийн оператор Б.Хишигжаргалтай ярилцлаа
-Шуурхай штаб буюу аймгийн Онцгой комисс 11 дүгээр сараас хойш ажиллаад 5 сарыг үдлээ. Олон цэгээс иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Иргэдээс санал хүсэлт хүлээн авах 7035-9099 дугаар дээр ажиллаж байгаа ажилтны хувьд ачаалал хэр их байна вэ?
-Ачаалал асар өндөр байх үед 1000-2000 гаруй дуудлага хүлээн авдаг. Төрийн албаны байгууллагууд болох Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Автотээвэр болон Мэргэжлийн хяналтын газар, gps-ийн мэргэжилтнүүд гээд 10-аад оператор утсан дээр ажиллаж байна. Дийлэнх иргэд аймгаас гарах болон орох хөдөлгөөн, шинжилгээний талаар асуудаг. Миний бие Эрүүл мэндийн газрыг төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд гэрийн тусгаарлалтын хугацаа нь дуусаж байгаа иргэдэд шинжилгээгээ хаана, хэрхэн өгөх талаарх зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг.
-Онц байдлын үед хот хоорондын замыг хаана, хаахгүй, шинжилгээ өгнө, өгөхгүй гээд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн шүү дээ. Энэ үед нэг хүн 4-5 дуудлага хийж лавлагаа хийх тохиолдол ч гарсан байх?
-Иргэд цахим орчноос мэдээлэл авч байгаа ч үнэн бодит мэдээллээр хангагдахгүй байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, дараалсан таван дуудлага ирэхэд бүгдэд нь нэг ижил зүйлийг тайлбарлаж хэлэх хэрэгтэй болно. Үүнийг олйгох хүн ч байна, ойлгохгүй хүн ч байна. Над руу хандсан нэг иргэн “Гэрт ирж шинжилгээ авахгүй байна” гээд бухимдсан. Тухайн хүний хэлж байгаагаар “14 хоног тусгаарлагдсан тул орлого нь зогссон, гэтэл банкны мөнгөө төлөх хугацаа хэтэрчихлээ” зэргээр стресс бухимдлаа илэрхийлэх жишээтэй. Гэтэл бид удирдлагуудын гаргасан шийдвэр, тушаалыг иргэдэд хүргэх үүрэг хүлээсэн л ажилтнууд шүү дээ.
-Ажлын ачааллаас болж стресст хэр өртөв?
-Хийх ёстой л ажил учраас хүмүүсийн санал хүсэлтийг аль болох бухимдалгүйгээр хүлээн авдаг. Иргэд Эрдэнэт рүү орж гарах хөдөлгөөний үеэр www.erdenet.mn сайт руу орж хүсэлт илгээх, хариу гарсан тохиолдолд тухайн сайтаас зөвшөөрлөө авна гэдгээ ойлгодоггүй. Энэ мэт асуудлаас болж стресстэх үе бий. Салбарын зүгээс тайлбарлах зүйлсээ хангалттай өгч байгаа.
-Хамгийн удаан санал шүүмжид өртсөн үе гэвэл?
-Зээлийн хугацаа хэтэрчихлээ гээд уурласан ах бүтэн 30 минут намайг загнасан. Нэг зүйлээ маш олон удаа залгаж асуух тохиолдол бол өдөр бүр гардаг.
-Шуурхай штаб онц ачааллын үед хэдэн хүнтэй байв, Өнөөдрийн байдлаар хичнээн хүнтэй ажиллаж байна вэ?
-Манай аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлаас түвшин бууж, өдөр тутмын бэлэн байдалд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Шуурхай штаб дээр 6 ажилтан бий. Өндөр ачааллын үед багш нарыг нэмж ажиллуулсан. Өмнө нь 24 цагаар ажиллаж байсан бол одоо өглөөний 08:00-23:00 хүртэл ажиллаж байгаа. Эрүүл мэнд, цагдаа, онцгойгийнхон 24 цагаар тасралтгүй ажиллах ёстой.
-Иргэдийн одоо ч тогтмол асуудаг гол асуулт юу байна?
-Эрдэнэтээс гарах, орох гэм мэтээр шинжилгээний холбогдолтой асуулт их тавьдаг. Манай аймгийн хувьд ногоон бүс гэж нэрлэгдээд 100 дахь хоног дээрээ явна.
-Шинжилгээг хэрхэн өгөх ёстой талаар мэдээллийг ярилцлагын төгсгөлд өгье?
-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод халдвар өндөр гарсантэй холбогдуулан Хөвсгөл, Төв, Архангай, Завхан аймгууд өөрийн харьяаллын иргэдээс бусад иргэдийг авахгүй байгаа. Манай аймаг ч мөн адил өөрийн хүмүүсээ авна. Эдгээр аймгаас бусад орон нутагт зорчих иргэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. www.erdenet.mn сайтдаа бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ файл хэсэгт иргэний үнэмлэхний урд хойд зургийг дарж, тайлбар дээр ажлынхаа гол зорилгыг бичнэ. Зөвшөөргөдсөн тохиолдолд хөдөлгөөн хийх боломжтой.
-Хэд хоногт хариу гарах вэ?
-Нэг мэргэжилтэн ажиллаж байгаа тул ачаалал ихтэй байна. Сайт 24 цагаар ажиллаж байгаа тул хүсэлт илгээснээс хойш 24 цагийн дотор хариу шийдэгдэнэ.
















operaturuud ni medleg medeelel bhgv yum asuuhaar dugarj yadaad booronhiilood hariulj chddaggvi
Амаржаргал