Орхон аймаг: Тусгаарлалтын журам зөрчсөн иргэнийг 14 хоног өөрийнх зардлаар тусгаарлах байранд байлгана

Орхон аймаг: Тусгаарлалтын журам зөрчсөн иргэнийг 14 хоног өөрийнх зардлаар тусгаарлах байранд байлгана

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2883 иргэн зорчих хөдөлгөөн хийхээр erdenet.mn бүртгүүлжээ. Үүнээс 1887 иргэнд зөвшөөрөл олгож 984 иргэнд татгалзсан байна. Улаанбаатар хотоос өнгөрсөн долоо хоногт  616  иргэн ирж  гэрийн тусгаарлалтад байна.  Дээрх иргэдийг GPS-ээр хянаж байгаа бөгөөд давтан шинжилгээний хариу гартал 7 хоногийн хугацаанд тусгаарлагдах юм.Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөн нэмэгдэж тул хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. Мөн Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтын журам зөрчсөн болон ПСР шинжилгээний хариу гараагүй байхад зорчихыг завдсан дүрэм дэглэм зөрчсөн иргэдийг өөрсдийн зардлаар аймгийн онцгой комиссоос бэлдсэн тусгаарлалтын байранд 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн Булган аймгаас орж ирэх хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болов. Энэ нь Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд очоод буцсан нэг иргэнээс халдвар илэрсэн тул бид сонор сэрэмжтэй байх үүднээс ийнхүү хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд Орхон аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй ногоон бүс хэвээр байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ хувийн дэглэмийг сахиж байх хэрэгтэй байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу