Орхон аймаг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа тул хяналтыг эрчимжүүлнэ

Орхон аймаг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа тул хяналтыг эрчимжүүлнэ

 Өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн 42 зөрчлийг илрүүлжээ. Харин 2021 он гарсаар аймгийн хэмжээнд 300 гаруй жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хуулийн хариуцлага хүлээсэн байна.

Зөрчил гаргасан  250 орчим жолоочид  нэг жилээр жолоодох эрхийг хасж  тус бүр 400 мянган төгрөгөөр торгосон байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгож, жолоодох эрхийг нь хасахаас гадна жолооны үнэмлэхгүйгээр дахин согтуугаар жолоо баривал баривчлах шийтгэл ногдуулдаг. Гэвч энэ төрлийн зөрчил буурахгүй байгааг Аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа тиймээс цаашид хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЛҮҮД /1/

Согтуугаас гадна 4-р микрын замаа анхаарах хэрэгтэй бнаа өргөтгөөд нэмэр алга 4-25 байрны урд замын пүүл бялардны газарыг хаах хэрэгтэй ажилгүй залуучууд машинаа замын хажуугаар урсгал сөрсөн сарөөгүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй байна тэр ачдаг машин нь хаачсан байдгийн ЗЦГ ажилаа хийлдээ

Зочин

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу