Нэг хоногийн дотор ДӨРВӨН аймагт халдвар шинээр бүртгэгдлээ

Нэг хоногийн дотор ДӨРВӨН аймагт халдвар шинээр бүртгэгдлээ

COVID-19-ийн халдвар Улаанбаатар хотоос долоон аймагт зөөвөрлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл өнгөрсөн нэг хоногт буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа. Үүнд:

  • Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
  • Дархан-Уул аймагт 3 иргэнээс халдвар илрэв. Эдгээр иргэн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
  • Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус иргэн мөн "Сэмжид Хужирт" сувилалд амраад иржээ. 
  • Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувилалд эмчлүүлсэн 50 хүнээс шинжилгээ авахад 14 хүний хариу сул эерэг гараад байна.

 Одоогоор Өвөрхангай аймгийн сувилалд гараад буй халдварын эх уурхайн талаар ЭМЯ мэдээлээгүй байгаа ч "Сэмжид Хужирт" амралттай холбоотой ийнхүү гурван аймагт халдвар бүртгэгдэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу